Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


blog details

ТЗАМЭЗ ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

  1. Тэнхимийн үүсэл, хөгжил

“Төмөр замын техникум” нь 1953 оны  07 дугаар сарын 14-ний өдрийн 49/129 тоот тогтоолоор УБТЗ-ын ХЭГ-ийн дэргэд байгуулагдаж 1953-1954 оны хичээлийн жилээс эхлэн төмөр замын Ашиглалт болон Вагон гэсэн 2 мэргэжлээр 60 сурагч, 6 багштайгаар анх сургалтын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 1993 онд "Ашиглалтын тэнхим" байгуулагдан  Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, Дистетчерийн төвлөрүүлэлт, Техник ашиглалтын дүрэм, Төмөр замын ерөнхий курс, Ачаа тээвэр зохион байгуулалтын сургалтын танхим, лабратори ангиудыг шинээр байгуулан сургалтанд ашиглах болсноор сургалтын ажил илүү бодитой, үр дүнтэй болж оюутнууд түргэн хугацаанд дадал эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн. 1994 оноос тус тэнхим “Тээврийн удирдлага тээвэр зохион байгуулалтын тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн үндэсний болон олон улсын хөтөлбөрийн магадлангийн шалгуур үзүүлэлтүд болон CDIO буюу үр дүнд суурилсан сургалтын дэвшилтэт арга барилд нийцүүлэн, ОХУ-ын Москвагийн ЗХИС, БНХАУ-ын Бээжингийн ЗХИС, БНСУ-ын Тээврийн Үндэсний Их сургуулиудтай хос диплом олгох хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн. 2021 оны 09-р сараас Логистик менежмент, Тээврийн эдийн засаг сургалтын хөтөлбөрөөр нэмэлт элсэлт авч сургалт явуулж эхэлсэн ба 2023 оноос “Төмөр замын ашиглалт, менежмент, эдийн засгийн тэнхим” нэртэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

    Тэнхимд хамаарагдах сургалтын хөтөлбөрүүд

“Төмөр замын ашиглалт, менежмент, эдийн засгийн тэнхим (Д хөтөлбөр)

“Логистик менежмент” (М хөтөлбөр)

“Тээврийн эдийн засаг” (ТЭЗ хөтөлбөр)

 

staff-image
Ю.Сарантуяа
ТУЗБ хөтөлбөрийн ахлах багш 86118269

Мэргэжил: Тээврийн удирдлага зохион байгуулалтын инженер

Боловсрол:

  • 1. "Тээврийн удирдлага зохион байгуулалтын инженер" /ОХУ-ын Эрхүү хотын ЗХИС 2009/
  • 2. "Техникийн ухааны Магистр" //ОХУ-ын Эрхүү хотын ЗХИС 2006
  • 3. • 2018 он ШУТИС БАТС докторант

staff-image
З.Гантуяа
ТЗ-ын ашиглалтын багш

Мэргэжил: Ашиглалтын инженер

Боловсрол:

  • 1. "Ашиглалтын инженер" /ТЗКоллеж 2000/
  • 2. "Бизнесийн удирдлагын Магистр" /ШУТИС-2011/

staff-image
М.Энхжин
ТЗ-ын ашиглалтын багш

Мэргэжил: Тээврийн удирдлага зохион байгуулалтын инженер

Боловсрол:

  • 1. "Тээврийн удирдлага зохион байгуулалтын инженер" магистр /ОХУ-ын Эрхүү хотын ИрГУПС 2012/

staff-image
Б.Отгончимэг
ТЗ-ын ашиглалтын багш

Мэргэжил: Тээврийн удирдлага зохион байгуулалтын инженер

Боловсрол:

  • 1. "Тээврийн удирдлага зохион байгуулалтын инженер" магистр/ОХУ-ын Эрхүү хотын ИрГУПС 2014/

staff-image
Б.Ичинхорлоо
Менежментийн багш Тээврийн менежмент 91004848

Мэргэжил: Бизнесийн удирдлагын магистр

Боловсрол:

  • 1. Баруун хойд бүсийн ХАА, ойн ИС, БНХАУ
  • 2. ХААИС, ЭЗУ- ны доктор