Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ /ХАМТЫН АЖИЛЛАГАА/

ТАНИЛЦУУЛГА

 № 24/01   

2024 оны 11-р сарын 20-ны өдөр                                                                                                                                                                         Эрхүүгийн зам тээврий Их сургуулийн тухай

 

Эрхүүгийн зам харилцааны Их сургууль (орос хэлээр- Иркутский государственный университет путей сообщения)  —ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодын төмөр замын салбарын шинжлэх ухаан инженерийн тэргүүлэх дээд боловсролын байгууллагын нэг юм.

Орос хэл дээрх бүтэн нэр нь — Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего образования «Иркутский государственный университет путей сообщения» (ФГБОУ ВО ИрГУПС). Их сургуулийг үүсгэн байгуулагч нь- Оросын Холбооны Улс бөгөөд үүсгэн байгуулагчийн бүрэн эрхийг ОХУ-ын Холбооны төмөр замын Агентлаг хэрэгжүүлдэг байна.

Зохион байгуулалтын хувьд ОХУ-ын 4 бүрэлдэхүүнд болон Монгол Улсад салбартай, бүс нутгийн төмөр замын салбарын Их сургуулийн цогцолбор юм. Их сургуулийн цогцолборт Эрхүү хот дахь төв их сургууль, 4 салбар, 3 коллеж, 2 техникийн сургууль ордог байна.

Тус Их сургууль төмөр замын салбар болон үндэсний эдийн засгийн бусад салбарт Дээд мэргэжлийн боловсролын 32 чиглэл, дунд мэргэжлийн боловсролын 12 мэргэжлээр жил бүр 4000 мэргэжилтэн бэлтгэдэг байна.  Энэхүү Их сургууль төгсөгчдийн ажлын байраар хангагдах болон авдаг сарын дундаж цалингийн хэмжээний үзүүлэлтээр нэгдүгээрт ордог байна.

Их сургуулийн Ректор - Трофимов Юрий Анатольевич, техникийн шинжлэх ухааны доктор (PhD), дэд профессор.

 

Их сургуулийн түүх

1932 ондДорнод Сибирийн тээврийн инженерийн дээд сургууль (орос хэлээр- Восточно-Сибирский институт инженеров транспорта, ВСИИТ) төмөр замчин, уурын зуухны зүтгүүрийн инженер гэсэн хоёр мэргэжлийн ангитай нээгдэж тухайн үеийн Иннокентьевская өртөөнд (одоогийн Эрхүү-Сортировочный өртөө) байрладаг байжээ.

1934 онд - Дорнод Сибирийн Тээврийн инженерийн дээд сургуулийг Новосибирскийн Төмөр замын инженерийн дээд сургуультай нэгтгэж өөрчлөн зохион байгуулжээ.

1946 онд - Эрхүү хотод Бүх холбоотын Төмөр замын тээврийн инженерийн оройн дээд сургуульд Сургалт, зөвлөгөө өгөх товчоо нээгдсэн байна. Сүүлд уг товчоог Хабаровскийн дээд сургууль руу, 1962 онд  Новосибирскийн Төмөр замын тээврийн инженерүүдийн дээд сургууль руу тус тус шилжүүлж байсан.

1963 оны 5-р сарын 9-нд ЗХУ-ын Коммунист намын Төв Хороо болон Сайд нарын Зөвлөлийн 533 тоот тогтоолоор Эрхүү хотод Төмөр замын тээврийн инженерийн дээд сургууль байгуулах тухай шийдвэр гарсан байна.

ЗХУ-ын Төмөр замын яамны 1975 оны 7-р сарын 18-ны өдрийн 1534 тоот тушаалаар Эрхүү хотод бие даасан Төмөр замын тээврийн дээд сургууль нээхийг зөвшөөрсөн учраас энэ өдрийг тус Их сургууль байгуулагдсан өдөр гэж үздэг. Их сургууль байгуулах үндэс суурь бэлэн байсан бөгөөд Эрхүү хотын Курчатовын гудамжны 10 гэсэн хаяг дээр байрлаж, 1, 2-р давхарт хичээлийн танхимууд эзэлдэг байсан бөгөөд дээд давхаруудад оюутнуудын дотуур байр байжээ.

2002 оны 2-р сарын 13-нд ОХУ-ын Боловсролын яамны магадлан итгэмжлэх зөвлөлийн шийдвэрээр Эрхүүгийн Төмөр замын тээврийн инженерийн дээд сургууль нь Их сургуулийн статустай болсон байна.

2005 оны 12-р сарын 1-нд ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус Их сургуулийг бүс нутгийн төмөр замын салбар цогцолбор Их сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан байна. Улмаар тус Их сургууль нь Красноярск, Чита хотын төмөр замын тээврийн техникум, Улаан-Үд хотын Төмөр замын тээврийн коллеж, Эрхүү хотын Төмөр замын тээврийн эмнэлгийн коллежийг нэгтгэсэн бүс нутгийн цорын ганц Их сургуулийн цогцолбор болжээ.

 

Эрхүүгийн зам харилцааны Их сургуулийн үе үеийн удирдлага

  • 1975—1980 онд -Позднеев Владимир Николаевич (1931—2018).
  • 1980—1982 онд -Гура Георгий Степанович (1929—2011).
  • 1982—1987 онд -Рыжиков владимир Георгиевич (1938—1986).
  • 1987—2002 онд -Сурков Леонид Петрович (1938 онд төрсөн).
  • 2002—2018 онд -Хоменко Андрей Павлович (1952 онд төрсөн).
  • 2018—2021 онд -Каргапольцев Сергей Константинович
  • 2021—2022 онд Хоменко Андрей Павлович (1952 онд төрсөн) –захиралын үүрэг гүйцэтгэгч.
  • 2022 оноос -Трофимов Юрий Анатольевич (1978 онд төрсөн) - ректор.

 

Салбар сургуулиуд

  • Красноярскийн төмөр замын тээврийн дээд сургуульКрасноярск хот.
    (Красноярский институт железнодорожного транспорта)
  • Улан-Удийн төмөр замын тээврийн дээд сургуульҮлаан-Үд хот. (Улан-Удэнский институт железнодорожного транспорта)
  • Ар Байгалийн төмөр замын тээврийн дээд сургуульЧита хотод. (Забайкальский институт железнодорожного транспорта)
  • Монгол Улс дахь салбар – Улаанбаатар хот. (Монгольский филиал) 

 

Коллежууд

  • Сибирийн тээвэр, барилгын коллеж (Сибирский колледж транспорта и строительства)
  • Төмөр замын тээврийн анагаах ухааны коллеж (Медицинский колледж железнодорожного транспорта)
  • Чита хотын Төмөр замын тээврийн техникум (Читинский техникум железнодорожного транспорта)
  • Красноярск хотын Төмөр замын тээврийн техникум (Красноярский техникум железнодорожного транспорта)
  • Улаан-Үд хотын төмөр замын тээврийн коллеж (Улан-Удэнский колледж железнодорожного транспорта)

 

Их сургуулийн анги-мэргэжлүүд

 Бакалавр

  • 08.03.01 Барилга
  • 09.03.02 Мэдээлэл, технологийн систем
  • 09.03.04 Програмын инженерчлэл
  • 10.03.01 Мэдээллийн аюулгүй байдал
  • 12.03.01 Тоног төхөөрөмж байгуулалт
  • 15.03.06 Мехатроник ба роботехник
  • 16.03.01 Техникийн физик
  • 20.03.01 Техник орчны аюулгүй байдал
  • 23.03.01 Тээврийн үйл ажиллагааны технологи
  • 23.03.03 Тээвэр-технологийн машин ба цогцолборын ашиглалт
  • 27.03.02 Чанарын удирдлага
  • 38.03.01 Эдийн засаг
  • 38.03.02 Менежмент
  • 38.03.03 Боловсон хүчний удирдлага

Магистр

  • 08.04.01 Барилга
  • 09.04.02 Мэдээлэл, технологийн систем
  • 09.04.04 Програмын инженерчлэл
  • 10.04.01 Тоног төхөөрөмж байгуулалт
  • 15.04.05 Машин байгуулалт үйлдвэрлэлийн зохион бүтээх технологийн хангамж
  • 15.04.06 Мехатроник ба роботехник
  • 20.04.01 Техник орчны аюулгүй байдал
  • 27.04.02 Чанарын удирдлга
  • 38.04.01 Эдийн засаг
  • 38.04.02 Менежмент
  • 38.04.03 Боловсон хүчний удирдлага
  • 38.04.08 Санхүү, зээл

Мэргэжилтэн

  • 23.05.03 Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн
  • 23.05.04 Төмөр замын ашиглалт
  • 23.05.05 Галт тэрэг хөдөлгөөн хангах систем
  • 23.05.06 Төмөр замын гүүр, тээврийн хонгил барих
  • 38.05.02 Гаалийн ажил

 

Эрдэмтэн, багш нар

Одоогоор тус Их сургууль нь гадаадын 20 гаруй их, дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ. Толгой Их сургуулийн багшлах боловсон хүчний тоо 493 хүн байна. Тэдний дотор 30 гаруй ОХУ-ын Шинжлэх ухааны академийн салбар академийн сурвалжлагч гишүүд байдаг байна.

 

Боловсруулсан:                                                                /А.Батсайхан/

Төмөр замын дээд сургуулийн Гадаад харилцааны мэргэжилтэн