Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Төмөр замын дээд сургуулийн хамт олон  сургалтын байгууллагын 4 дэх шатны магадлангаар 2035 он хүртэл 10 жилийн хугацаатай  амжилттай магадлан итгэмжлүүллээ.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дээд боловсролын сургалтын байгууллагын энэхүү магадлан итгэмжлэл нь сургалт, судалгааны ажлын ахиц дэвшил, удирдлага зохион байгуулалтын чанарт хөндлөнгийн аудит явуулж, сургалтын үйлчилгээний стандартыг хангасныг үндэсний хэмжээнд баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.

Магадлан итгэмжлэлийн баталгаажилт,  шинжээч нарын зөвлөмж нь Төмөр замын дээд сургуулийн нэр хүндийг улам бататгаж, сургалтын чанар, гадаад харилцаа, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

   

ТЗДС нь стратеги зорилтыг бодитой үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоотой бөгөөд эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх арга замыг стратеги төлөвлөгөөнд тодорхой тусгадаг. Стратеги төлөвлөгөөнд хийгдэх ажлуудыг оновчтой зөв  тодорхойлж,  хэрэгжүүлэх боломжийг хангасан чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.   

 

2024 онд “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-MNS ISO21001:2021 стандарт”-ын  манлайлал буюу 5.2.1 дэх шаардлагын дагуу чанарын бодлого, зорилтуудыг сургуулийн стратеги төлөвлөгөө, алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан шинэчлэн боловсруулж, багш ажилтнуудад танилцуулж, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж,  захирлын 2024 оны 01 сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталгаажуулсан.

Чанарын бодлогоо “Бид хүний хөгжлийг эрхэмлэсэн, үнэ цэнтэй боловсролын үйлчилгээг үзүүлдэг, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулдаг, салбарын өөрчлөлт шинэчлэлтийг түүчээлэгч инновацийн технологийг бүтээх  инженер-судлаачдыг бэлтгэдэг үндэсний хэмжээнд тэргүүлэх практикт суурилсан мэргэжлийн их сургууль байна”  гэж тодорхойлсон. Чанарын  зорилтуудад:

  • Оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээдэлсэн, олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэх; 
  • Багш нарын сургалт, судалгааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтмол сайжруулах;
  • Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтан бүрийн оролцоог хангах гэж тодорхойлсон.  

 

2025 онд батлагдсан ТЗДС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл-III буюу “Менежментийн шинэчлэл, санхүүгийн тогтвортой байдал” хэсэгт чанарын баталгаажуулалтын тогтолцоог дараах байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж байна. - /Дэлгэрэнгүй унших.../