Төмөр замын их сургууль
  • Телефон

    +976-21-242264

  • Электронная почта

    rail-inst@ubtz.mn


“Донор-25” клуб

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, ТЗУЗ хороо  Төмөр Замын Дээд Сургуулийн ЗУЗ-н “Донор-25” клубтэй хамтран  “Сайн дурын авлагагүй донор”-ын өдөрлөгийг 2024.10.21 нд зохион байгууллаа.  Уг өдөрлөгт тус сургуулийн 60 багш, ажилтан, оюутнууд цусаа хандивлаж, хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ.

                    

ТЗДС-ийн "Төмөр замын барилга, зам, замын машины тэнхим"-ийн багш нар, П-1, СПМ-1, П-2, П-3, СПМ-4 ангийн нийт оюутнуудын дадлага

ТЗДС-ийн "Төмөр замын барилга, зам, замын машины тэнхим"-ийн багш нар, П-1, СПМ-1, П-2, П-3, СПМ-4 ангийн нийт оюутнууд УБТЗ-ын Замын албатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу энэ сарын 23-нд Замын II ангийн 10 дугаар хэсгийн 460, 461 км-т хийгдэж буй замын их засварын ажлын үйл явц, зохион байгуулалт, машин техникийн үйл ажиллагаатай танилцлаа. Оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулах, ажил удирдагч болон ИТА нарын зөвлөгөө зөвлөмжийг оюутнууд сонсох, мэдлэгээ бататгах ач холбогдолтой байсан юм. Тэнхимийн зүгээс энэ жил шинээр элсэн суралцаж буй П-1 болон СПМ-1 ангийн оюутнуудад мэргэжлийн болон сургалтын чиглүүлэх арга хэмжээг давхар зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж оролцсон ТЗДС-ийн захиргаа, Замын алба, Замын II ангийн удирдлага, ИТА, тэнхимийн багш нар, идэвхи санаачлагатай оролцсон оюутнууддаа баярлалаа.

ОЮУТНУУД: АМРАЛТААРАА ЦАЛИНТАЙ АЖИЛЛАЖ, ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

УБТЗ-ын Төмөр замын дээд сургууль болон Политехник коллежийн оюутнууд зуны амралтаараа цалинтай ажиллаж, мэргэжлийн туршлага хуримтлууллаа. УБТЗ ХНН жил бүр оюутнуудаа цалинтай дадлагажих боломж олгож “Оюутны отряд”  хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил 63 оюутан хамрагдсан юм. Зуны амралтаараа  Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилласан оюутнуудтай бид ярилцлаа.