Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

БНСУ-ЫН "SONGWON" ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨМӨР ЗАМЫН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА.

  • 2026-10-07

2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БНСУ-ын "Songwon" их сургуулийн Олон улсын боловсрол хариуцсан захирал Park, Jang-Jin тэргүүтэй төлөөлөгчид Төмөр замын их сургуульд айлчиллаа. Айлчлалын хүрээнд хоёр талаас хамтран ажиллах чиглэлээ тоорхойлж, ойрын хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар санал солилцов. Тус сургууль нь БНСУ-даа багшлах бүрэлдэхүүн, боловсролын чанар, дадлагын бааз, туршилт судалгааны чиглэлээр 3 дугаар байранд эрэмлэгддэг улсын сургууль юм. Төмөр замын 4 мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд төмөр замын эдийн засаг, төмөр замын жолоодлого, төмөр замын цахилгаан хангамж, төмөр замын хүнд машин механизмийн чиглэлийн хөтөлбөртэй юм.