Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


    2024 онд “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-MNS ISO21001:2021 стандарт”-ын  манлайлал буюу 5.2.1  дэх шаардлагын дагуу  чанарын бодлого, зорилтуудыг сургуулийн стратеги төлөвлөгөө, алсын хараа,  эрхэм зорилготой уялдуулан  шинэчлэн  боловсруулж, бүх ажиллагсад болон захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж,  захирлын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дүгээр   тушаалаар баталгаажуулсан.

Чанарын бодлогыг “Бид хүний хөгжлийг эрхэмлэсэн, үнэ цэнэтэй боловсролын үйлчилгээг үзүүлдэг, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулдаг, салбарын өөрчлөлт шинэчлэлтийг түүчээлэгч инновацийн технологийг бүтээх  инженер-судлаачдыг бэлтгэдэг үндэсний хэмжээнд тэргүүлэх практикт суурилсан мэргэжлийн их сургууль байна”  гэж,  чанарын  зорилтуудыг  нэгдүгээрт: “Оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээдэлсэн, олон улсын стандартад нийцсэн   боловсролын үйлчилгээг үзүүлэх”,  хоёрдугаарт: “Багш нарын сургалт, судалгааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтмол сайжруулах”, гуравдугаарт: “Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтан бүрийн оролцоог хангах” гэж тодорхойлсон.