Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


blog details

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

Сургалтын бодлого зохицуулалтын алба нь (СБЗА) оюутан таныг ТЗДС-д оюутан болох хүсэлт гаргахаас эхлэн төгсөх хүртэлх оюутантай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна төгссөний дараа ч эргэх холбоотой ажилладаг нэгж юм.

Сургалтын бодлого зохицуулалтын албаны үндсэн чиг үүрэг нь:

  • Суралцагч таныг суралцуулж дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг ТЗДС-ийн эрдэмтэн багш нараас бүрдсэн хөтөлбөрийн хороод  олон талын судалгаа, шинжилгээн дээр үндэслэн боловсруулдаг билээ. СБЗА нь батлагдсан хөтөлбөрийн хэрэгжилтийг  хангаж ажиллана.
  • СБЗА нь ТЗДС-ийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу оюутны элсэлтийг зохион байгуулах, бүртгэл судалгаа хийх, сургалтын үйл ажиллагааг нэгдсэн хаунлийн дагуу төлөвлөн зохион байгуулах, оюутны дадлага хийх, сургууль төгсөлтийн үйл ажиллагааг БШУЯ-ны холбогдох хууль, тогтоол болон ТЗДС-ийн дүрэм журмын хүрээнд мөрдлөг болгон хэрэгжүүлэн  зохион байгуулна.
  • СБЗА нь оюутнаас сэтгэл ханамжийн судалгаа авах, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх, багш нарын хичээлд сууж хөндөнгийн мониторинг хийх, суралцагчийн мэдлэг чадварыг зөвөөр үнэлэх, дүгнэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, мэдээ тайлан гаргана. 
  • Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн оюутанд таатай орчин бүрдүүлэх, ном, хэвлэл мэдээллийн системийн хангамжийг сайжруулахад чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх номын сангийн үйлчилгээ, Сургалтын UNIMIS системийн мэдээллийн санг бүрдүүлнэ.

Бид суралцагч танд СБЗА-аар дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Мэргэжил сонгох, хичээл сонгохтой холбоотой зөвлөгөө өгөх, шаардлагатай мэдээллээр хангах,
  • Суралцагчын санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, холбогдох албан тушаалтнаар шийдвэрлүүлэх, хариу мэдээлэл өгөх
  • Суралцагчын суралцах хугацааны  болон төгссөний дараах холбогдох тодорхойлолт олгох,
  • БШУЯ-ны Боловсролын зээлийн сангийн үйлчилгээнд хамрагдах, Оюутны хөгжлийн зээл, Буцалтгүй туасламж, замын зардлын хөнгөлөлт авахад туслах дэмжих,
  • Суралцагчийн эрүүл мэндийн үйлчилгээг дэмжин УБТЗ-ХНН-ийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах,
  • Суралцагчын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг хийж мэдээлэх, “Ажил олгогч-төгсөгчдийн уулзалт-“ыг хамтран зохион байгуулах
  • Оюутны зөвлөл болон бусад байгууллагатай хамтран ажиллах

staff-image
Б.Энхжаргал
Боловсролын зээлийн сан, магистрын сургалт хариуцсан мэргэжилтэн, арга зүйч 99866667

Мэргэжил: Боловсролын удирдлагын менежер

Боловсрол:

  • 1. Боловсролын удирдлагын магистр

staff-image
Л.Жавхлант-Ирээдүй
Юнимис, сургалтын систем хариуцсан мэргэжилтэн 86117191

Мэргэжил: Математикч, програмист

Боловсрол:

  • 1. Хүмүүнлэгийн ухааны их сургууль /Бизнесийн удирдлага/
  • 2. Удирдлагын академи /Докторант/

staff-image
Б.Золзаяа
Полигон, түр сургалт, дадлага, эчнээ хариуцсан мэргэжилтэн 21242280

Мэргэжил: Англи хэлний багш

Боловсрол:

  • 1. Хүмүүнлэгийн ухааны их сургууль /Бакалавр/

staff-image
Г.Халиун
Сургалт судалгаа хариуцсан техникч I зэрэг 99268976

Мэргэжил: Санхүүгийн менежер багш

Боловсрол:

  • 1. Магистр

staff-image
Ч.Отгонсүрэн
Номын сангийн ахлах мэргэжилтэн 88236777

Мэргэжил: Номын сан судлал, мэдээллийн ажилтан, бакалавр

Боловсрол:

  • 1. Соёлын дээд сургууль

staff-image
Н.Сайнбаяр
Ном зүйч, номын санч 99209557

Мэргэжил: Багш аргазүйч

Боловсрол:

  • 1. МУБИС, Багш аргазүйч бакалавр
  • 2. Мандах их сургууль ня-бо бизнесийн удирдлага бакалавр