Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


blog details

Төмөр замын дээд сургуулийн оюутны хөгжил, үйлчилгээний хэсэг нь оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, соёл урлаг, зан заншил, амьдрах ухаанд суралцах, эрүүл монгол иргэн болж төлөвшихөд анхаарч ажилладаг. Ингэснээр оюутнуудын хичээлээс гадуур сургуулийн орчинд сонирхол нэгт залуустай цагийг зөв боловсон өнгөрүүлэх, зөв зуршилтай инженерүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ.  

Төмөр замын дээд сургууль нь сурагчдад амжилттай суралцаж өөрийн хэрэгцээ шаардлагын дагуу хөгжин төлөвшүүлэх  зорилгоор  дараах үйлчилгээ үр дүнтэй зохион байгуулж байна.

  1. Оюутныг чиглүүлэл, зөвлөх
  2. Сургалтын алба
  3. Номын сангийн үйлчилгээ
  4. Цахим систем
  5. Дотуур байр
  6. Хэвлэх төв
  7. Оюутны тэтгэлэг,санхүү
  8. Төмөр замаар жилд нэг удаа үнгүй зорчих билет
  9. Оюутны солилцоо
  10. Эрүүл мэнд
  11. Спорт урлага
  12. Соёл хүмүүжил
  13. Мэргэжилийн болон хувь хүний хөгжилд чиглэсэн клубууд

 

Мөн стандарт шаардлагад нийцсэн амар тайван, цэвэр цэмцгэр, дулаан, эрүүл аюулгүй таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.