Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


ОХУ-ЫН ЭРХҮҮГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ

/ИрГУПС/ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА ТУХАЙ

 

2017 оны 2-р сарын 16-ны өдөр Монгол-Оросын “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны улсын Их сургуулийн захирал А.П.Хоменко нар боловсрол, шинжлэх ухаан, техникийн болон инновацийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

2019 оны 6-р сарын 6-ны өдөр “УБТЗ” ХНН-ийн нэг дүгээр орлогч дарга И.В.Милостных болон ИрГУПС-ийн захирал Каргапольцев С.К. нар хамтарсан “2+3” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар гэрээнд гарын үсэг зурсан.

Энэхүү Гэрээний хүрээнд 2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны их сургуультай "Галт тэрэгний хөдөлгөөний хангах систем" мэргэжлээр “2+3” хамтарсан хөтөлбөрөөр эхний 12 оюутан ТЗДС-д элсүүлж хөтөлбөр эхэлсэн түүхтэй.

2021 – 2022 оны хичээлийн жилд Эрхүүгийн Зам харилцааны Их сургуульд төмөр зам, гүүр, тунеллийн барилга мэргэжлээр /ПИ-1/ ангид 3 оюутан, "Галт тэрэгний хөдөлгөөний хангах систем" /ШИ-1/ мэргэжлээр үргэлжлүүлэн 4 оюутан суралцсан.

Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний  дагуу монгол оюутнууд эхний 2 жил Төмөр замын дээд сургуульд, дараагийн 3 жил ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны улсын Их сургуульд үргэлжлүүлэн суралцана. 5 жил суралцсаны үр дүнд Төмөр замын дээд сургуулийн бакалаврын зэрэг, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны улсын Их сургуулийн мэргэжилтний дипломыг авна.

Шийдвэрлэх асуудлууд:

2020 онд ИрГУПС хичээлийн хөтөлбөрөө шинэчилсэн учраас хичээлийн хөтөлбөрөө дахин орос хэл рүү орчуулж хичээлийн дүйцүүлэлт хийх.

 

ОХУ-ЫН МОСКВА ХОТЫН ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТУХАЙ

Монгол Улсын ОХУ-ын Төмөр замын дээд сургууль ОХУ-ын Москва хотын Тээврийн Их сургуультай 2017 оны 5-р сарын 15-нд хамтран ажиллах Хэлэлцээр байгуулсан. 2018 онд дээрх баримт бичгийн үндсэн дээр хамтын ажиллагааг “Зам ашиглалт” хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх Санамж бичгийг Монголын Төмөр замын дээд сургуулийн захирал Жамьян-Осорын Пүрэвсүрэн, ОХУ-ын Тээврийн Их сургуулийн ректор Лёвин Борис Алексеевич нар гарын үсэг зурж байгуулсан байна.

 

БНХАУ-ЫН БУГАТ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА ТУХАЙ

2016 оны 8-р сарын 2-ны өдөр Монгол-Оросын ”УБТЗ” ХНН-ийн Тээврийн дээд сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежийн захирал Жан Шү Дүнг нар харилцан ойлголцолын Санамж бичигт байгуулсан.

 

2017 оны 7-р сарын 3-нд 3 жилийн хугацаатай “Монгол Улсын Төмөр замын дээд сургууль, БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллеж хооронд “Гадаад оюутан харилцан солилцох Гэрээ” байгуулсан.  Хавсралт № 5.

2017-2018 оны хичээлийн жилд 13 оюутан элсэн орж 8 оюутан төгсөн (5 оюутан төлбөрийн улмаас 2021 оны 6 сард 1400 юаний зөрүү төлбөрөө төлж дипломоо авсан). 

2018 оны 3-р сарын 5-нд 1 жилээр “Монгол Улсын Төмөр замын дээд сургууль, БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллеж хооронд “Багш солилцооны Гэрээ”-г Ж.Пүрэвсүрэн, Жан Шү Дүнг нар гарын үсэг зурж  байгуулсан. Үүний дагуу сургууль тус бүрээс 2 багш харилцан айлчилж судалгаа шинжилгээний ажил хийх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр болсон.  Гэрээг 2019 оны 3-р сард дахин 1 жилээр сунгасан. Энэ 2 жилийн хугацаанд сургууль тус бүрээс 4 багш 1 сарын хугацаатай “Багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан.

2018 оны 10-р сард БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежийн захирал Жан Шү Дүнг тэргүүтэй 7 төлөөлөгчид ТЗДС-д зочлон хамтын ажиллагааны явцыг дүгнэв.  

2018 оны 12-р сард Монгол Улсын Төмөр замын дээд сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн, багш Ш.Баяраа нар Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежид хариу айлчилж байгуулсан гэрээнүүдийн хэрэгжилтийг дүгнэж, хамтарсан хөтөлбөрт хамрагдсан манай оюутнуудын сурлагын явцтай газар дээр нь танилцав.

2018-2019 оны хичээлийн жилд 15 оюутан элсээд 2021 оны байдлаар 9 оюутан сурч байсан.

2019-2020 оны хичээлийн жилд 17 оюутан элсээд (Бугатын Коллежийн 2 багш ирж шалгалт авсан) бөгөөд КОВИД цар тахалын улмаас 1 жил цахим сургалтанд хамрагдсан.

Монгол Улсын Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн, Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежийн захирал Жан Шү Дүнг нар 2021 оны 12-р сарын 8-нд  № ХАГ/21/021 дугаартай 5 жилийн хугацаатай “Гадаад оюутан, багш харилцан солилцох хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурж “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн баталсан юм. /Хавсралт № 3/  

 

2023 оны 4-р сарын 5-12-ны өдрүүдэд ТЗДС-ийн захирал У.Мягмарсүрэн, багш Б.Мягмар нар  БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежид томилолтоор ажиллаж ТЗДС-д 500 сая төгрөгийн өртөг бүхий лаборатори байгуулах төсөл, “3+2” хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт зэргийг хэлэлцсэн байна. Мөн томилолтын үеэр БНХАУ-ын Шиань хотын Төмөр замын мэргэжил технологийн дээд сургууль болон Чанган их сургуулийн харьяа Тээврийн инженерчлэлийн коллеж мөн Хөх хотын Төмөр замын дээд сургууль зэрэгтэй таницаж холбоо тогтоож хамтран ажиллах талаар санал солилцсон байна.     

2023оны 9 сард Бугатын ТЗК-иос Зүтгүүрийн тэнхимийн эрхлэгч Wang Hanzhang, Хүний нөөцийн хэлтсийн захиргааны ажилтан Zhao Xue, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн захиргааны ажилтан Yan Xiao Xue нар 15 оюутны хамт  айлчилж ТЗДС-ийн үйл ажиллагаа, материаллаг бааз, сургалтын полигон, ТЧ-2-той танилцав.

 

2023 оны 7-р сард Монгол Улсын Төмөр замын дээд сургууль, БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллеж хооронд “Хамтын ажиллагааны Хэлэлцээр” байгуулсан. Уг хэлцээрийн дагуу “Дотоод шаталтын хөдөлгүүрийн автоматжуулалтын лаборатори”, ”Зүтгүүрийн жолоодлогын симулятор, зүтгүүрийн бүтэц хийцийн VR виртуал лаборатори” зэргийг 2026 оны сүүл гэхэд ТЗДС-д хандив хэлбэрээр шилжүүлэн өгөхөөр тохирсон.  2023 оны 11-р сард Бугатын Төмөр замын МТК-ийн удирдлагууд хүрэлцэн ирж хамтын ажиллагааны “Лүбан цех ” төслийн хүрээнд Бугатын Төмөр замын  мэргэжил технологийн коллеж ТЗДС-д хөдлөх бүрэлдэхүүний иж бүрэн лаборатори байгуулах ажил амжилттай хэрэгжин, эхний ээлжийн VRT лабораторийг нээсэн.

2024 оны 6-р сарын 12-22-ны өдрүүдэд “Гадаад оюутан, багш харилцан солилцох хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу ТЗДС-ийн багш Ц.Мөнхбаяр, Б.Мягмар болон сургуулийн сурлагаараа тэргүүлж буй 15 оюутны хамт нар БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежтай танилцаж, дадлага хийж, туршлага солилцов.

 

2024 оны 11-р сард “Гадаад оюутан, багш харилцан солилцох хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежийн 14 багш, оюутныг солилцооны журмаар ТЗДС хүлээн авсан байна. 

 

БНСУ-ЫН ДУНЯНГ ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА ТУХАЙ

 

Төмөр замын дээд сургууль 2015 оноос анх хамтран ажиллаж байгаад 2016 оны 12-р сарын 26-нд Тээврийн дээд сургууль, БНСУ-ын Ёнжү хотын Дунянг Төмөр замын дээд сургууль хооронд “Хамтын ажиллагааны Гэрээ” байгуулсан.

2017 оны 11-р сарын 9-нд хоёр сургуулийн хооронд “Оюутан солилцооны хөтөлбөр” байгуулсан.

2018 оны 12-р сарын 18-19-д БНСУ-ын Дунянг төмөр замын дээд сургуулийн төлөөлөгчид ТЗДС-д зочлон хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улсын Сангийн яамтай хамтран боловсруулагдаж байгаа төслийг ТЗДС-ийн багш, ажилтнуудад танилцуулав.     

“Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улирлаас ТЗДС-ийн Ш-3 ангийн оюутан Батчимэг овогтой Банзрагчгарав Дунянг дээд сургуульд шилжин суралцсан.

2019 оны 4-р сарын 21-24-нгий өдрүүдэд ТЗДС-ийн дэд захирал Ш.Баяраа, багш Н.Баяржавхлан, Замын-Үүд дахь ачих ангийн ерөнхий инженер Ж.Баттөр, Статистик бүртгэлийн албаны инженер Э.Уянга нар БНСУ-ын Ёнжү хотын Дунянг дээд сургуульд зочилж лабораторитой танилцаж, туршлага солилцож, багш, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан.  2023 оны 5-р сарын 25-нд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын дээд сургууль болон БНСУ-ын Дунянг дээд сургуулийн удирдлагууд хамтарсан уулзалт, сургалт хийж олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, мэргэжлийн чиглэлийн дагуу хоёр сургуулийн багш нарын хамтарсан судалгаа хийх, мэргэжлийн судалгааны хүрээлэн байгуулах талаар Дунянг дээд сургуулийн дэд захирал санал илэрхийлсэн.

 

Бусад гадаад харилцааны чиглэллийн хамтын ажиллагаа.

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” /KOIKA/ байгууллагын сайн дурын гишүүн багш ТЗДС-ийн багш, ажилтан, оюутнуудад солонгос хэлний анхан шатны хичээлийг 2023 оны 1-раас 12 сар хүртэл хуваарийн дагуу орсон.

2024 оны 12 –р сарын 10-нд “УБТЗ” ХНН байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, ОХУ-ын “Оросын төмөр зам” компаний еөрнхий захиралын нэгдүгээр орлогч дарга Сергей Павловын санаачилгаар Сергей Шевчук тэргүүтэй “Оросын хүмүүнлэгийн Элч” төрийн бус байгууллагаас Төмөр замын дээд сургуульд 1,2 сая рублийн үнэ бүхий VR технологийн дэлгэр, виртуал хичээлийн тоног төхөөрөмж хандиваар шилжүүлэн өгөв.