Утас
+976-21-242264
ЗАМ, ЗАМЫН АЖ АХУЙН ТЭНХИМ
1953 оны 9 сарын 1-ний өдөр Улаанбаатар төмөр замын удирдах газрын дэргэд Төмөр замын техникум анх байгуулагдсан. Техникум байх үеэс төмөр замын замын аж ахуй, замын машин механизмийн мэргэжлээр түр курсээр болон үндсэн мэргэжлийн ангиар мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй.
Зам, замын аж ахуйн тэнхим нь 1995-1996 оны хичээлийн жилд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн.
Анхны тэнхимийн эрхлэгчээр замын инженер, Замын мэргэжлийн хошой аварга, Алтан гадас одонт, Хүндэт төмөр замчин, Ph.D П.Нямсүрэн томилогдож бүрэлдэхүүнд нь замын инженер, Хүндэт төмөр замчин, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Замын мэргэжлийн аварга, зөвлөх багш Л.Лхавга, замын инженер, Хүндэт төмөр замчин, Замын мэргэжлийн аварга, аргазүйч багш Ц.Довчинжамц, замын машин механизмийн инженер, Хүндэт төмөр замчин, Замын мэргэжлийн аварга, ахлах багш Д.Даваасамбуу, барилгын инженер, Хүндэт төмөр замчин, Ардын боловсролын тэргүүний ажилтан хичээлийн туслах Х.Отгонбаяр нар ажиллаж байсан. Тэнхимийн эрхлэгчээр 1995-2000 онд П. Нямсүрэн, 2001-2003 онд замын инженер, Хүндэт төмөр замчин, Замын мэргэжлийн аварга, аргазүйч багш Ж. Буян-Амар, 2003-2005 онд замын инженер, Хүндэт төмөр замчин, аргазүйч багш Б. Машбал, 2005-2018 онд замын инженер, Хүндэт төмөр замчин, аргазүйч багш Д.Оюунцэцэг, 2018-2022 онд замын машин, механизмийн инженер, Замын мэргэжлийн хошой аварга, Тэргүүний төмөр замчин, Хүндэт төмөр замчин, Боловсролын тэргүүний ажилтан, Шинийг санаачилагч, МУ-н мэргэшсэн инженер Ц. Мөнхбаяр, 2022-2023 онд ахлах багш Т.Алтанзул, 2023 оноос замын машин, механизмийн инженер, Замын мэргэжлийн хошой аварга, Тэргүүний төмөр замчин, Хүндэт төмөр замчин, Боловсролын тэргүүний ажилтан, Шинийг санаачилагч, МУ-н мэргэшсэн инженер Ц. Мөнхбаяр ажиллаж байна. Одоогийн бүрэлдэхүүнд замын инженер, ахлах багш Т.Алтанзул, замын инженер, ахлах багш Л. Энхтуяа, замын машин механизмийн инженер, ахлах багш Л.Бямбасүрэн, замын инженер Д.Урантогос, замын инженер Н.Гэрэлхүү нар ажиллаж байна.
“Төмөр замын барилга, зам, замын аж ахуй - 104106”
“Төмөр замын машин ашиглалт - 104107”
Мэргэжил: Төмөр замын машин, механизмийн ашиглалатын мэргэшсэн инженер
Боловсрол:
Мэргэжил: Төмөр замын инженер
Боловсрол:
Мэргэжил: Төмөр замын инженер
Боловсрол:
Мэргэжил: Төмөр замын машин, механизмийн ашиглалатын инженер
Боловсрол:
Мэргэжил: Төмөр замын инженер
Боловсрол:
Мэргэжил: Төмөр замын инженер
Боловсрол: