Утас
+976-21-242264
ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛИЙН САНХҮҮ
1953 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар төмөр замын удирдах газрын дэргэд Төмөр замын техникум анх байгуулагдсан үеэс санхүүгийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж иржээ.
Байгууллагын үйл ажиллагаа, сургалтын болон аж ахуйн үйл явцыг нягтлан бодох бүртгэлд тайлагнах, эмх цэгцтэй, дэс дараатай, нягт нямбай, тасралтгүй байдал, ёс зүйн зарчмуудыг баримталж, хариуцлагатай гүйцэтгэх ажил үүргийг сургуулийн үе үеийн санхүүчид нэр хүндтэй гүйцэтгэж ирсэн билээ.
Cургуулийн санхүүгийн бүтэц, бүрэлдэхүүн
УБТЗ ХНН-ийн тээвэр, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эхний он жилүүдэд буюу 1951-1957 онуудад 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшсэн байдаг бөгөөд энэ үед тус сургуулийн санхүү нь Удирдах газрын дэргэдэх сургуулийн хэлтэст харьяалагдаж байгаад 1957 оноос эхлэн бие даан баланс тайлан гаргах болжээ.
Эдүгээ тус сургуулийн санхүү нь сургуулийн үйлдвэрлэл, санхүү-эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг сайжруулахад төсөв санхүүгийн оновчтой бодлого барих чиглэлд идэвхи санаачлага гарган ажиллаж байна.
Сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулж “УБТЗ” ХНН-ээс их засварын зардлыг нөхөх нэмэлт татаас авч байгаа бөгөөд их барилга, хөрөнгө оруулалтын ажлыг ч мөн “УБТЗ” ХНН-ийн санхүүжилтээр гүйцэтгэж ирсэн. Сүүлийн жилүүдэд их засвар, их барилга, хөрөнгө оруулалтын ажлын хэмжээг нэмэгдүүлсэн.
Эдүгээ сургуулийн санхүү нь СНББ-ийн ажлыг удирдан зохион байгуулахдаа Монгол улсын хууль тогтоомж, холбогдох хууль эрхийн актад нийцүүлж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах мөнгөн хөрөнгө, эд материалыг бэлтгэн, ажил гүйлгээг үнэн зөв бүртгэх, банк татвар, нийгмийн даатгалын байгууллага, харилцагч нартай үүссэн тооцоог цаг хугацаанд нь барагдуулах, байгууллагын орлого, зардлыг төлөвлөх, төсөвт зардлыг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, нөөц боломжоо ашиглан орлого олох, зардлыг багасгах зорилго баримталж, УБТЗ ХНН-ийн НББ-ийн бодлогын баримт бичгийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Цаашид сургалтын болон төсөв, санхүүгийн бодлогод оюутны тоо, сургалтын хөтөлбөрийг УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй нягт уялдуулах, мөн улсын инфляцын түвшингийн өсөлттэй уялдуулж урсгал зардлаа нөхөх, татаас бууруулахын тулд сургалтын кредитийн үнэлгээг ижил төстэй хөтөлбөртэй сургуулиудын кредитийн үнэлгээг харгалзан шат дараатай нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллахыг зорьж байна.