Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


blog details

ДОХИОЛОЛ ХОЛБОО, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭНХИМИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Анх 1998 онд Төмөр замын Коллежийн захирлын тушаалаар Дохиолол холбоо – Эрчим хүч (ДХЭХ)-ний тэнхим байгуулагдаж, түүнд Төмөр замын автоматик телемеханик, холбоо ба Цахилгаан хангамж мэргэжлийн багш нарыг Зам, ашиглалт, холбоо болон Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимээс салгаж нэгтгэсэн ба тэнхимийн эрхлэгчээр багш Д.Ганчимэг томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа ба Т.Төгсжаргал, Э.Хулан, З.Отгонзул, Б.Бат-Эрдэнэ, Ж.Лут гэсэн зургаан багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо ба Цахилгаан хангамж хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тэнхимийн зорилго:

Төмөр замын дохиолол холбоо ба цахилгаан хангамжийн чиглэлээр онолын өндөр мэдлэг эзэмшсэн, гарсан гэмтэл саатлыг хурдан шуурхай оношилж, засварлахын зэрэгцээ орчин үеийн системүүдээс сонгож, төслөх, анализ дүгнэлт хийх мэдлэг, чадвартай бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргах, судалгаа шинжилгээний ажлыг тэнхимд төвлөрүүлж, мэргэжлийн албадтай сургалтын үйл ажиллагааг холбох үүрэгтэй.



staff-image
Т.Төгсжаргал
Төмөр замын дохиолол холбооны багш /Тэнхимийн эрхлэгч/

Мэргэжил: Төмөр замын автоматик ба телемеханик, холбооны инженер

Боловсрол:

  • 1. "Төмөр замын автоматик ба телемеханик, холбооны инженер" Докторант /ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны их сургууль 2007/

staff-image
Д.Амартүвшин
Төмөр замын дохиолол холбооны багш /Ахлах багш/

Мэргэжил: IoT сүлжээ, AI технологи, Хиймэл дагуулын технологи

Боловсрол:

  • IoT сүлжээ, AI технологи, Хиймэл дагуулын технологи - МУИС, Япон улсын Кьюшүгийн Технологийн Их Сургууль /Доктор/

staff-image
З.Отгонзул
Төмөр замын цахилгаан хангамжийн багш

Мэргэжил: Цахилгаан эрчим хүчний системийн инженер

Боловсрол:

  • 1. "Цахилгаан эрчим хүчний системийн инженер" магистр /онд ОХУ-ын Новосибирс-кийн техникийн их сургууль 2017/

staff-image
Э.Хулан
Төмөр замын дохиолол холбооны багш 89995152

Мэргэжил: Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо

Боловсрол:

  • 1. "Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо" /ОХУ-ын Санкт-Петербургийн ЗХИС 2019/

staff-image
Б.Бат-Эрдэнэ
Төмөр замын цахилгаан хангамжийн багш 99587103

Мэргэжил: Сэргээгдэх эрчим хүчний инженер

Боловсрол:

  • 1. "Сэргээгдэх эрчим хүчний инженер" Докторант /МУИС, ФЭС/
  • 2. Токиогийн ШУ-ны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн

staff-image
Шүрэнцэцэг
Төмөр замын дохиолол холбооны багш

Мэргэжил: Микропроцессорын автоматик

Боловсрол:

  • 1. "Микропроцессорын автоматикийн системүүд" /ОХУ, ОМГУПС/