Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


“ОЮУТНЫ УЯНГА-2025” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛЛОО.

ТЗДС-иас “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан МЗЭ-ийн УБТЗ дахь салбартай хамтран “Оюутны уянга-2025” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Жил бүр уламжлал болон явагддаг "Оюутны уянга" наадам нь оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол, үзэл бодол, монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, үгийн цэц, ухааны царааг нь тэлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилготой юм.

Энэ жилийн наадамд 9 оюутан тус бүр хоёр шүлэг уншин үгийн цэц, оюуны цараагаараа өрсөлдлөө.

Наадмын тэргүүн байрыг Ш-3 ангийн оюутан М.Мөнхцацрал “Аав”, “Бодол” шүлгээрээ, Дэд байрт М-2 ангийн оюутан Ц.Төртүвшин “Зарлан дуудах хуудас”, “Сар” шүлгээрээ, гутгаар байрт П-1 ангийн оюутан Г.Батмөнх “Эргэлтийн цэг”, “Хайгаад ч олохгүй цэцэг” шүлгээрээ шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Яруу найргийн наадмыг МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Наранболд, МЗЭ-ийн гишүүн Б.Дэлгэрхишиг нар шүүн тунгаалаа.

Аав

Ааваа охин тань

Өнгө өнгийн энэ орчлонд

Өдөр бүрийн эрхэнд

Өнөөдөр таны тэртээд бүдэгхэн харлаа

           Тэнэгхэн охин тань балчирхан байжээ

           Тэртээх тэр өдөр

           Тэнгэрлэг таны минь

           Тив дэлхийд мөрөө үлдээх сүүлийн өдөр гэж чахан мэдэх билээ.

Жаргаж үзээгүй юм шүү миний бурхан

Жавартай өвлийн илч нь байлаа

Аагим халуун зуны ч сүүдэр нь байлаа

Амьдралын минь ганц жолооч нь та минь байлаа

            Алаг энэ хорвоо хатуу юмаа ааваа

            Алаглаж халаглаж нэг үзхийн

            Алдах бүрд минь зэмэлхийн

            Анхааруулж хэлэх та минь байсан ч болоосой.

Хүний хүсэлд ямар хязгаар гэж байх бишдээ

Хүрч мэдрээд сонсож уужраад

Цээжинд хүрсэн бараан үүлсээр

Цэцгэн дэлбээг хүртэл усалмаар ч юм шиг

            Сэлүүргүй энэ далайн гүн гүнзгийг хэлэх үү

            Сэмэр ч эмтрээд хаа хүрэх вэ би

            Бурууд хатуу ч охиндоо зөөлөн та минь

            Буцаад нэг ирдэг ч болоосой

Буурал энэ хорвоод охин чинь

Бутраад үлдчихгүй хичээж л явна.

Жаргаж үзээгүй юм шүү миний бурхан

Жаргалаа наддаа хадгалсан юм уу гэхэд

Жижигхэн буурал ижий минь биш

Жил жилийн ганцаардал үнэнийг хариулсан юм.

 

                          Ш-3 ангийн оюутан М.Мөнхцацрал

 

Зарлан дуудах хуудас

Цэцэгсийн толгой бөхийх тэр үер

Цэргийн зарлан надад ирлээ.

Цээжний хэдэн үгсээ тэрлэж суудаг гар минь

Цэцэн буу барин цээл шагайх болжээ.

             Намуун шөнө харуулын цэг дээр бээрэн зогсож

             Намайг тоогоогүй охидын сэрүүн зүүдийг нь

             Амрагийнх нь зөөлөн дулаан үнсэлттэй нь

             Аядуу нялуун үгстэй нь хамт манах нь

Холдож чадамгүй нутгийн жаалхан охинд

Хорогдоод тогтдоггүй хоёргүй сэтгэлийнх хээ.

Тушааг нь тайлж орхиод

Тунгалаг сайхан нүдийг нь бодон бодон мордох нь хээ.

             Эцгийн гэрээс алслан холдож үзээгүй

             Ээжийн хоолноос өөрийг нэг их амсаагүй

             Эрхийн дээдөссөн хүү чинь том эр болж

             Эх орны дуудлагаар эр цэргийн албанд зүтгэх нь ээ.

Хавраар ирсэн шувууд нуураа орхин нисхэд

Намраар мордсон хүүд чинь нутгаа зориод ирнэ

Ханилж үерхсэн чи минь хоног даран хүлээвээс

Найз нь чам дээрээ алтан соёмбо магнайдаа зхщалаад ирнээ.

                                 М-2 ангийн оюутан Ц.Төртүвшин

 

Эргэлтийн цэг

Үхээд би

Дахиад төрөх болов уу

Өнгөрсөн амьдралд минь хүрэх болов уу

Өнөөдрийн өөрийгөө санах болов уу

               Өсгөсөн ээж ааваа таних болов уу

               Үлдэж энэ хорвоод мэндлэх болов уу

               Хүн болох болов уу, нохой болох болов уу

               Хэрвээ би нохой болбол

Ээжийнхээ л дэргэд

Элдвээс хамгаалан эргэлдэх болно

Энгэрээс нь зүүгдээд эрхлэх болно

Эцээж дааруулахгүй нөмөрлөх болно

               Ээжээ хүү нь байна аа гээд уйлах болно

               Харин хүн болж төрвөл

               Эцгээсээ нэг уучлалт гуйна

               Эхлээд үхсэндээ уучлалт гуйна

Ээжийнхээ дэргэд байж чадаагүй дээ уучлалт гуйна

Эмтэрч шантарсандаа уучлалт гуйна

Эцсийн зорилгоо биелүүлээгйү дээ өршөөл гуйна

Ингэхэд би дахиад төрөхгүй бол яана

                Өнгөрсөн амьдралд минь хүрэхгүй бол яана

                Өнөөдрийн өөрийгөө санахгүй бол яана

                Өсгөсөн ээж ааваа танихгүй бол яана үлдэж энэ хорвоод мэдлэхгүй бол яана

                Үгүй ээ би үхэхгүй би амьдрах болно

Үйлийн үргүй энэ амьдралд үрээ үлдээгээд би буцна

Үнэн худлын дэнсийг тодотгож

Үхсэн ч би үйлээ гүйцээнэ.

                   П-1 ангийн оюутан Г.Батмөнх 

 

 

 

 

 

Шинэ жилийн баяр 2024-2025

Төмөр замын дээд сургуулийн оюутнууд энэ сарын арван дөрөвний өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Анги хамт олноороо дурсамж дүүрэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, улиран одож буй оныхоо амжилт бүтээлийг дүгнэн, оны шилдэг оюутнууддаа шагнал гардууллаа.

2024 оны “Манлайлагч оюутан”-аар Д-4 ангийн Н.Энхжин, “Онц сурлагатан оюутан”-аар Э-4 ангийн П.Цэвэлмаа, “Судлаач оюутан”-аар Ш-4 ангийн Д.Дарханцэцэг, “Спортлог оюутан”-аар Д-4 ангийн Б.Бат-Эрдэнэ, “Бүтээлч оюутан”-аар Т-4 ангийн Т.Тооройбанди, “Авъяаслаг оюутан”-аар Ш-4 ангийн Б.Отгондалай нар шалгарав.

Шинэ оноо угтах баярын цэнгүүнд ТЗДС-ийн цэнгээнт бүжгийн “Болор талст” хамтлаг мэндчилгээ дэвшүүлэн, амьд хөгжлийн хамтлагийн аялгуу дуунд бүжиглэж, хөгжөөнд тоглоом наадам дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүллээ.

ТЗДС-ийн захиргаанаас идэвх санаачилгатай, манлайлагч оюутнууд болох

Д-4 ангийн Н.Базаргарьд болон “Болор талст” хамтлагийн гишүүдэд бэлэг гардуулсан юм. Шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулсан Оюутны зөвлөлийн хамт олон, тэднийг дэмжин ажилласан сургуулийн захиргаа, зөвлөх багш нартаа талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2025 он амжилт, бүтээл дүүрэн, сурлага хөдөлмөр, урлаг, спортын амжилт арвин байх болтугай.

 

Сайн үйлсийн аян

Төмөр замын дээд сургуулийн Д-1 ангийн оюутан Б.Сүндэръяа нь ээж Б.Болорцэцэгийнхээ элэгний донор болж байгаа билээ. Б.Сүрдэръяа маань энэ сарын 26-ны өдөр Энэтхэг улсыг зорих юм. ТЗДС-ийн багш, оюутнууд ээж, охин хоёр элэг бүтэн, эрүүл энх болох том хүсэл, зоригийг нь дэмжин сэтгэлийн хандив өргөснийг гардуулан өглөө. Хандивын аянд идэвхтэй оролцож, халуун сэтгэлээр хандивт нэгдсэн багш, ажилтан, оютунууддаа баярлалаа.

БУЯН БУЦАЖ ИРЭХДЭЭ БОРОО ШИГ АСГАРДАГ БИЛЭЭ.

Эрүүл мэндийн сургалт

ТЗДС-ийн оюутны хөгжил, төлөвшилд чиглэсэн сургалтын төлөвлөгөөны дагуу оюутнуудад сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг УБТЗ-ын Төв эмнэлгийн БЗДХ, ДОХ-ын эмч Б.Мөнхзул, Х.Чанцал-Эрдэнэ нар ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд” сэдвээр зохион байгууллаа.

Оюутны аварга-2024

Монголын Бодибилдинг фитнесийн холбооноос “Оюутны аварга-2024” аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Оюутны аварга шалгаруулах тэмцээний “Спорт модель +175 см дээш” ангилалд Төмөр замын дээд сургуулийн СПМ-4 ангийн оюутан А.Сүхбат хүрэл медаль хүртлээ. Эрүүл, чийрэг, өв тэгш бие бялдартай болохын төлөө өөрийгөө хөгжүүлэн үлгэрлэж яваа А.Сүхбатдаа спортын өндөр амжилт хүсье.