Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

“МОНГОЛ ИНЖЕНЕР 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2026-04-23
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол инженер 2026” эрдэм шинжилгээний хурлыг энэ жил Төмөр замын их сургуульд “Техник технологи”, “Тээвэр зохион байгуулалт, тээвэр логистик”, “Төмөр замын тээврийн аюулгүй байдал” сэдвийн чиглэлээр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг:
• ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль
• ХААИС-ийн Инженер технологийн сургууль
• ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургууль
• Төмөр замын их сургууль
• Мандах их сургууль
• Шинэ Монгол технологийн их сургууль
хамран зохион байгуулснаас гадна Металлургич инженерүүдийн холбоо болон 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэв.
Хурлын нэгдүгээр шатанд 97 судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл ирснээс шилдэг 28 судлаачийн аман илтгэл, 18 ханан илтгэл хэлэлцүүлэгдлээ. Хурлын зочин илгэгчээр “Төмөр замын тээврийн аюулгүй байдал” сэдвээр “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн оролцлоо.
ШАГНАЛТ БАЙР
“ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”
ТЭРГҮҮН БАЙРТ:
"УБТЗ" ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны судлаач О.Дэмбэрэлсүрэн
“Төмөр замын тээврийн аюулгүй байдалд хүний хүчин зүйлсийн нөлөөг регрессийн загвараар үнэлэх нь”
ДЭД БАЙРТ:
ХНН “УБТЗ”-ын хэмжил зүйн төв, ШУТИС, Механик Инженер Тээврийн Сургуулийн судлаач Ц.Золбаатар, Л.Тэлмэнбаяр нарын “Ачааны вагоны метал хийцийн хүчдэл төвлөрлийн бүсийн судалгаа”
ГУТГААР БАЙРТ:
“УБТЗ” ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн судлаач Г.Бүрэн-Итгэл
“Төмөр замын салбарт хувь хүнээс шалтгаалсан алдаааг бууруулах нь”
“ТЕХНИК ТЕХНОЛОГИ”
ТЭРГҮҮН БАЙРТ:
ШУТИС Механик инженер тээврийн сургууль, японы тохоку их сургуулийн судлаач
Х.Гэрэлмаа, М.Дэлгэрмаа, Като Хидеми нарын “Вольфрам-зэсийн композитыг шингэн металлын деаллоинг аргаар гарган авах судалгаа”
ДЭД БАЙРТ:
ШУТИС Механик инженер тээврийн сургуулийн судлаач С.Тэнгис, Х.Байгаль, Ц.Хосбаяр, Б.Ундармаа, Д.Батлхам, Б.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбат, Х.Батбаяр нарын “Тархины саатай хүүхдийн алхааны кинетик шинжилгээ”
ГУТГААР БАЙРТ:
ШУТИС Механик инженер тээврийн сургуулийн судлаач О.Болор “Хүлэмжин дэх лоолийн болцыг объект таних загвар ашиглан тодорхойлох боломж”
“ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТЭЭВЭР ЛОГИСТИК”
ТЭРГҮҮН БАЙРТ:
ШУТИС Механик инженер тээврийн сургуулийн судлаач Б.Баярсайхан, О.Ганжаргал
“Зам тээврийн ослын статистик, орон зайн ба эрсдэлийн шинжилгээ”
ДЭД БАЙРТ:
Төмөр замын их сургуулийн судлаач Л.Энхтуяа, Г.Мөнхбаяр нарын “Төмөр замын далангийн дотоод гэмтлийг тодорхойлсноор найдварт ажиллагааг дээшлүүлэх нь”
ГУТГААР БАЙРТ:
ШУТИС Мэдээлэл холбоо технологийн сургуулийн судлаач Б.Амаржаргал, С.Өлзийбаяр нарын “Дроныг хүргэлтийн үйлчилгээнд ашиглах боломжийн судалгаа”
ШИЛДЭГ ХАНАН ИЛТГЭЛ
ХААИС-ийн судлаач Д.Ганболд, Д.Баатархүү, Ж.Амгаланзул, Б.Мөнх-Эрдэнэ нарын
“Зооринд хөлдөөсөн хөлдүү чацаргана жимсийг хогт хольцоос цэвэрлэх төхөөрөмжийн туршилтын үр дүн”
ШУТИС Мэдээлэл холбоо технологийн сургуулийн, Нийгэм Хүмүүнлэгийн Сургуулийн судлаач С.Өлзийбаяр, Б.Золзаяа, Ю.Болдбаатар нарын
“Дүрсийн технологид суурилсан эртний рүни-монгол бичгийг орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэх судалгаа” тус тус шалгарлаа.
Хурлын шүүгчээр ШУТИС, ХААИС, Мандах их сургууль, ШМТИС, ТЗИС-ийн эрдэмтэн судлаачид ажиллалаа.