Утас
+976-21-242264
2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Дуняны төмөр замын их сургуулийн Дунян их сургуулийн олон улсын төмөр замын инженерийн тэнхмийн эрхлэгч Чон Хёк Сан, Үйлдвэрлэл-сургалтын хамтын ажиллагааны төвийн Тээврийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн судлаач багш Б.Банзрагчгарав нар ТЗИС-д зочиллоо. Төлөөлөгчдийг ТЗИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Л.Бямбасүрэн, гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Баяраа, Бакалаврын боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Ариунболор нар хүлээн авч уулзаж, 2 талаас тулгамдаж байгаа 1+3.5 хамтарсан хөтөлбөрийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцов. Одоогоор энэхүү хөтөлбөрт ТЗИС-аас 8 оюутан суралцаж байгаа бөгөөд шилдэг 5 оюутныг Дуняны их сургуульд үргэлжлүүлэн суралцахад нь УБТЗ ХНН-ийн зүгээс тэтгэлэгт хамруулах юм.

