Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

"ШИЛДЭГ БҮТЭЭЛ, БҮТЭЭЛЧ НЭГЖ, БҮТЭЭЛЧ АЖИЛ ШАЛГАРУУЛАХ 2025 ОНЫ БОЛЗОЛТ УРАЛДААН" БОЛЛОО.

  • 2026-05-23
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс уламжлал болгон зохион байгуулдаг, салбарын хөгжлийг түүчээлэх "Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, бүтээлч ажил шалгаруулах 2025 оны болзолт уралдаан"-д Төмөр замын их сургуулийн эрдэмтэн багш нар судалгаа, шинжилгээний чансаатай бүтээлүүдээрээ өндөр амжилт үзүүллээ.
​Тус уралдаанд:
​"Шинжлэх ухаанч бүтээл"-ээр: Төмөр замын их сургуулийн Мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, "Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт" хөтөлбөрийн ахлагч, доктор Ю.Сарантуяагийн "Өртөөний сэлгээний ажлыг оновчтой зохион байгуулах арга зам" сэдэвт нэг сэдэвт бүтээл,
​"Шилдэг зохиогч"-оор: Мэргэжлийн тэнхимийн багш, "Вагоны хөтөлбөр"-ийн ахлагч О.Уянга нар тус тус шалгарч, эрдэм шинжилгээний ажлынхаа үнэ цэн, чадварыг батлан харууллаа.
​Энэхүү шилдгүүдийг тодруулах, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээг УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын алба, Вагоны аж ахуйн алба болон Зүүнхараа дахь ачааны вагон депо хамтран, Зүүнхараа дахь ачааны вагон депог түшиглэн амжилттай зохион байгууллаа.
​Төмөр замын салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, практикт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь улам их амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!