Төмөр замын салбарт тасралтгүй 32 жил хөдөлмөрлөж, энэ салбарын хөгжил цэцэглэлт болон ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Төмөр замын их сургуулийн ахлах багш, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ М.Бямбасүрэн таны хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагнасанд баяр хүргэе.
Төмөр замын салбарын шинжлэх ухаан, боловсролын салбарт гаргасан таны амжилт бүхэн өртөөлөн үргэлжлэх болтугай.
Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!