Утас
+976-21-242264
ТЗИС-ийн хамт олон 2026-2027 оны хичээлийн жилийг угтсан бүх нийтийн хурлаа зохион байгуулж, ирэх хичээлийн жилийн төлөвлөлтөө ярилцлаа. Мөн хурлын үеэр Төмөр замын мэргэжлийн баярыг тохиолдуулан "УБТЗ" ХНН-ийн нийгэмлэгийн нэрэмжит шагналаар шагнуулсан багш, ажилтнуудад шагнал гардуулсан юм. "УБТЗ" ХНН-ийн даргын 2026 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн Б-11-114 тоот тушаалаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсаны 77 жилийн ойн баяр, төмөр замчдын уламжлалт мэргэжлийн баярыг тохиолдуулан Улаанбаатар төмөр замд олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж ажилласан ТЗИС-ийн мужаан Н.Бямбаахүүг "Төмөр замчдын алдар" хүндэт тэмдгээр, сантехникийн засварчин-жижүүр Ч.Чулуунбаатар, үйлчлэгч Б.Занданбал нарыг "Тэргүүний төмөр замчин" тэмдгээр мөн нийгмийн түншлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн П.Буян-Эрдэнэ, багш М.Гүндэгмаа нарыг УБТЗ-ын "Хүндэт үнэмлэх"-ээр, Багш хөгжлийн төвийн ахлах багш, Н.Сарантуяа, НХУТ-ийн эрхлэгч Д.Бүдсүрэн, багш Г.Ганзам, Э.Хатанболд нарыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсныг гардуулан баяр хүргэлээ. Нийт багш ажилтан, суралцагч нартаа ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.





