Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn


ТЗДС нь стратеги зорилтыг бодитой үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоотой бөгөөд эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх арга замыг стратеги төлөвлөгөөнд тодорхой тусгадаг. Стратеги төлөвлөгөөнд хийгдэх ажлуудыг оновчтой зөв  тодорхойлж,  хэрэгжүүлэх боломжийг хангасан чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.   

 

2024 онд “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-MNS ISO21001:2021 стандарт”-ын  манлайлал буюу 5.2.1 дэх шаардлагын дагуу чанарын бодлого, зорилтуудыг сургуулийн стратеги төлөвлөгөө, алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан шинэчлэн боловсруулж, багш ажилтнуудад танилцуулж, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж,  захирлын 2024 оны 01 сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталгаажуулсан.

Чанарын бодлогоо “Бид хүний хөгжлийг эрхэмлэсэн, үнэ цэнтэй боловсролын үйлчилгээг үзүүлдэг, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулдаг, салбарын өөрчлөлт шинэчлэлтийг түүчээлэгч инновацийн технологийг бүтээх  инженер-судлаачдыг бэлтгэдэг үндэсний хэмжээнд тэргүүлэх практикт суурилсан мэргэжлийн их сургууль байна”  гэж тодорхойлсон. Чанарын  зорилтуудад:

  • Оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээдэлсэн, олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэх; 
  • Багш нарын сургалт, судалгааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтмол сайжруулах;
  • Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтан бүрийн оролцоог хангах гэж тодорхойлсон.  

 

2025 онд батлагдсан ТЗДС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл-III буюу “Менежментийн шинэчлэл, санхүүгийн тогтвортой байдал” хэсэгт чанарын баталгаажуулалтын тогтолцоог дараах байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

>

ТЗДС-ийн  стратеги төлөвлөгөөнд  чанарын баталгаажуулалтын чиглэлээр төлөвлөсөн ажлууд тэргүүлэх 

 

ТЗДС нь 2020 оноос эхлэн “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-ISO21001:2018 стандарт”-ын шаардлага, оролцогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг  хангах  чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.   

Чанарын стандартыг нэвтрүүлэн, шаардлагыг хангаж ажилласнаар байгууллага болон үйл ажиллагаагаа бүхэлд нь  системтэйгээр харах, зураглах ба үйл ажиллагаагааны орц, үйл явцууд тэдгээрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж-үнэлэх, сайжруулах цикл, түүний хөдөлгөгч хүч болох манлайлал, түүнээс гарах гарцуудыг нэгтгэн, уялдаа холбоотойгоор бүгд хамтран ажиллах нөхцөл бүрдсэнийг “ТЗДС-ийн чанарын удирдлагын тогтолцооны зураглал”-д тусган харуулсан болно.  

 

  ТЗДС-ийн чанарын удирдлагын тогтолцооны зураглал

 

<>

СУРАЛЦАГЧИД БОЛОН БУСАД ҮР ШИМ ХҮРТЭГЧДИЙН

СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ.

 

“Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-ISO21001:2018 стандарт”-ын гарын авлагыг  2022 онд боловсруулж, 2024, 2025  онд шинэчлэн сайжруулалт хийж, багш, ажилтнуудын албан хэрэгцээнд ашиглуулж байна.

 

ТЗДС-ийн чанарын удирдлагын тогтолцооны бүтэц нь байгууллагын, сургалтын хөтөлбөрийн гэсэн 2 хэсгээс бүрддэг.

  1. Сургуулийн чанарын баг нь байгууллагын дотоод чанарын тогтолцооны үйл явцыг тасралтгүй хангах бодлого, дүрэм журмыг баримтлан дотоод аудитыг  тогтмол хийж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн, байнгын сайжруулалтыг хийж ажилладаг.  
  2. Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын баг нь  сургалтын хөтөлбөр болон хичээлийн  хөтөлбөрийн үр дүнгээ тогтмол үнэлж, эргэх холбоог хөгжүүлэн багш, суралцагч, төгсөгч, элсэгч, ажил олгогчдоос үе шаттай авсан судалгааны үр дүнгээ тооцож, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулалт хийж, баталгаажуулах тогтолцоог хэрэгжүүлж ажилладаг.

 

Чанарын дотоод  баталгаажуулалтын үйл ажиллагаа, оролцогч талуудыг “ТЗДС-ийн чанарын баталгаажуулалтын матриц”-д тусгасан ба хийгдэх ажлуудыг жил бүрийн алба нэгж, тэнхимийн төлөвлөгөө болон чанарын баталгаажуулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, хэвшүүлэхээр зорьж байна.

 

 ТЗДС-ийн чанарын баталгаажуулалтын  матриц

Үзүүлэлт

Үнэлэх шалгуур

Мониторинг, хяналт, хэмжилт, шинжилгээ,                      үнэлгээний аргууд

Хариуцагч

Хэзээ үнэлэх

1

Стратеги төлөвлөгөний биелэлт

Төлөвлөгөөнд тогтоосон шалгуур үзүүлэлт

Стратеги төлөвлөгөө болон чанарын зорилтын хэрэгжүүлэх  үе бүрд болон төгсгөлд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, бүх алба нэгжүүдийн өөрийн үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийх, тухайн жилийн биелэлтийн хувийг тооцох

Удирдах зөвлөл Захиргаа

Хичээлийн жилийн эцэст

2

Сургуулийн тухайн жилийн төлөвлөгөөний биелэлт

Төлөвлөгөөнд тогтоосон шалгуур үзүүлэлт

НВА алба Захиргаа

 

Хуанлийн улирал бүр

3

Хөтөлбөрийн багийн  төлөвлөгөөний биелэлт

Хичээлийн жилд батлагдсан төлөвлөгөөнд тогтоосон шалгуур үзүүлэлт

Сургалт эрхэлсэн дэд захирал

Намар, хаврын улирлын төгсгөлд

4

Нэгжийн  төлөвлөгөөний биелэлт

Хичээлийн жилд батлагдсан төлөвлөгөө

Тухайн улирлын  нэгжийн өөрийн үнэлгээний тайлангийн үнэлгээ

Дэд захирлууд

Хуанлийн улирал бүр

5

Багш, ажилтнуудын төлөвлөгөөний биелэлт

Хичээлийн жилд батлагдсан төлөвлөгөө

Хичээлийн жилийн өөрийн үнэлгээний тайлангийн үнэлгээ

Дэд захирлууд

Намар, хаврын улирлын төгсгөлд

6

Сургалтын үйл явц

Хичээлийн хуваарь

Илэрсэн зөрчил

СБЗА

Улирлын төгсгөлд

7

Хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилт

Хичээлийн хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөө

Хичээлийн хөтөлбөр, нэгж хичээлийн боловсруулсан   байдал

Тэнхимийн эрхлэгч, Хөтөлбөрийн дэд хорооны дарга

Улирлын төгсгөлд

Хичээлийн хөтөлбөрийн талаарх оюутны сэтгэл ханамжийп судалгааны маягт

Хичээл заасан оюутнуудаас санал асуулга авах

Хичээл заасан багш, хөтөлбөрийн дэд хороо

Улирлын төгсгөлд

Хичээлийн хөтөлбөрт тусгагдсан үнэлгээ шалгуур

Багшийн 70 онооны үнэлгээ, улирлын шалгалтын 30 онооны үнэлгээ

Хичээл заасан багш

Улирлын явцад

8

Үйлдвэрлэлийн дадлага

Дадлагын хөтөлбөр, үнэлгээний хуудас

Дадлагын тайлан хамгаалалт

Удирдагч багш,  хамгаалуулах комисс

Хөтөлбөрт тусгагдсан хугацаанд

9

Сургалтын хөтөлбөр хэрэгжилт

Төгсөлтийн нэгдсэн шалгалтын материал

Төгсөлтийн шалгалт

Шалгалтын комисс

Төгсөх үед

Дипломын ажлын үнэлгээний хуудас

Дипломын ажлын хамгаалалт

Диплом хамгаалуулах

Төгсөх ангийн оюутны сэтгэл ханамжийн судалгааны асуулгын маягт

Төгсөх оюутны сэтгэл ханамжийн судалгаа

 

Чанарын үнэлгээний мэргэжилтэн, Хөтөлбөрийн хороо

10

Багшийн сургалтын үйл ажиллагаа

Багшийн заах арга зүйн талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгааны маягт

Багшийн талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаа

СБЗА

Улирлын төгсгөлд

 

Чанарын  баг нь  ТЗДС-ийн захирлын шууд удирдлагад ажиллаж, сургуулийн чанарыг илэрхийлэх үзүүлэлтүүдийн үр дүн, сургалтын хөтөлбөрийн чанарын үзүүлэлт, оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээ, байгууллагын гадаад, дотоод хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж тайлагнадаг.

 

Чанарын багийн гишүүдийн мэргэшсэн байдал

Нэр, албан тушаал

Ажлын туршлага

Мэргэшсэн байдал

Чанарын багийн ахлагч

Л.Бямбасүрэн

(Сургалт эрхэлсэн дэд захирал)

 

  1. Багш  (2009-2024)
  2. Дэд захирал (2024 оноос)

 

ISO 21001:2018 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны  дотоод аудитор

ISA EOMS24010102M3/001

 

Чанарын  багийн нарийн бичгийн дарга

Т.Алтанцэцэг

(Чанарын үнэлгээ, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн)

 

 

  1. Техникийн сургуулийн эрхлэгч     (2006-2013)
  2. Курс, дадлага хариуцсан багш          (2013-2015)
  3. Үйлдвэрлэл, сургалт, дадлага хариуцсан багш   (2015-2016)
  4. Сургалтын менежер      (2016-2019)
  5. Сургалтын дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн      (2019-2021)
  6. Чанарын үнэлгээ, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн (2021 оноос одоог хүртэл)
  1. “Дотоод чанарын баталгаажуулалт” №20161226030
  2. Workshop “Quality culture-Internal qualityassurance”
  3.  “Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх” анхан шатны сургалт      №008572017
  4. “Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх” дунд  шатны сургалт      №00792017
  5. “ISO 19011:2018-Менежментийн тогтолцоонд аудит явуулах арга зүй”          №019673
  6. “Сургагч багшийн чадваржуулах сургалт”  
  7. “MNS ISO 9001:2016-Чанарын менежментийн тогтолцоо”      №020043
  8. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо”           №020013
  9. “MNS ISO 14001:2016-Байгаль орчны менежментийн тогтолцоо”      №024732
  10. “MNS ISO 21001:2021-Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, шаардлага”          №025507
  11. “MNS ISO 21001:2021-Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандарт”-ын тэргүүлэх аудиторын сургалтад     №ISA EOMS24010102M4/032

Чанарын  багийн гишүүн

М.Бямбасүрэн

(Ахлах багш-эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ph.D) 

  1. Багш (1994-2015)
  2. Ерөнхий техникийн тэнхимийн эрхлэгч (2011, 2016-2018)
  3. Ахлах багш-эрдэмтэн нарийн бичгийн дарга (2018 оноос)
  4. ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн ШУТДЗ-ийн гишүүн
  5. Төмөр зам, далай ашиглалт ба усан замын тээврийн стандартчиллын техникийн хорооны гишүүн
  6. БМИҮЗ-ийн шинжээч (ХААИС, ТТДС байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчээр, ШУТИС-ийн Мех ТС-ийн ЗАА хөтөлбөрийн шинжээчээр ажилласан)
  1. MNS ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, 2020.01, СМЛСҮТ 1048/20
  2. ISO 19011:2018 Менежментийн тогтолцоонд аудит явуулах арга зүй-дотоод аудитор, 2020.10, СМЛСҮТ 1018/20
  3. MNS ISO 21001:2021 Боловсролын байгууллагын  менежментийн тогтолцоо-шаардлага. 2022.05, СМЛСҮТ 0847/22
  4. ISO 21001:2021 Боловсролын байгууллагын  менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор, 2024.02, ISA EOMS23010201M4/029

 

Чанарын  багийн гишүүн

Т.Мөнхцэцэг

(Хөтөлбөрийн ахлагч, Ph.D) 

  1. Инженер багш (2001-2009 он)
  2.  Вагоны ахлах мэргэжилтэн, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газарт (2009-2012 он)
  3. ЗТХЯ-нд ахлах мэргэжилтэн (2012-2018 он)
  4. ЗТХЯ-нд шинжээч, ахлах мэргэжилтэн (2018-2021 он)
  1. Ахлах багш, тэнхимийн эрхэлэгч  (2021 оноос одоог хүртэл)
        1. “Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага” ISO9001:2015 сургалт № ISO9001/41/2016-347;
  1. ISO 21001:2018-Managemeynt systems for educational organizations-lead auditor, ISA EOMS 24010102M4/033
  2. Стандарт боловсруулах арга зүй” СХЗГ         № ССТ557/09

 

Чанарын  багийн гишүүн

Т.Төгсжаргал

(Тэнхимийн эрхлэгч, ахлах багш)

  1. Дохиолол холбооны 1-р ангийн Сүхбаатар холбооны инженер (2008-2010)
  2. Мэргэжлийн  багш (2010-2018)
  3. Ахлах багш  (2018-2023)

Хөтөлбөрийн багийн ахлагч, ахлах багш (2024 оноос)

  1. Менежментийн нэгдсэн тогтолцооны сургагч багшийн  сургалт” -2022.10
  2. Менежментийн нэгдсэн тогтолцооны дотоод аудиторын сургалт”-2023.04, №23/IX/А44
  3. International Standard Academy “ISO21001:2018- Management System for Educational Organizations-internal auditor-н сургалтанд сууж сертификат авсан. 2024.01, №ISA EOMS24010102M3/003

Чанарын  багийн гишүүн

Б.Танхилсайхан

 

(Байгалийн ухаан, инженерчлэлийн тэнхимийн

багш)

  1. ШУА-ФТХ-нд  ЭША        (2011)
  2. ТЗДС-д физикийн багш (2017-оноос)

 

  1. “Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх” анхан шатны сургалт       №000232018
  2. “Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх” дунд  шатны сургалт       №Y03002017
  3. “Effective strategies for resource management of educational institute” ID no.30919
  1. “ISO21001:2018-Боловсролын байгууллагын менементийн тогтолцоо”            ISA EOMS24010102M3/002