Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

courses

    Логисток менежмент

Зорилго:

Үйлдвэрлэлийн анхан шатнаас эцсийн хэрэглэгч хүртэлх  түүхий эд материал, санхүү, хүний нөөц,  мэдээллийн нөөцийн хамгийн оновчтой харьцааг тодорхойлохын тулд  эдийн засаг статистик тооцоололд тулгуурлан системтэй шийдвэр гаргах, түүнчлэн бараа бүтээгдэхүүний урсгал, тээврийн салбарын төлөвлөлт, зохион байгуулалт, хадгалалт, тээвэрлэлтийн асуудлыг шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд тулгуурлан бодлогын түвшинд шийдвэрлэх, харилцааны соёл, ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

 

Зорилт:

Математикийн болон байгалийн ухаан, мэргэжлийн суурь мэдлэг олгох

Байгууллагын хязгаарлагдмал нөөцийн боломжит  оновчтой хослолыг, статистик аргазүй өгөгдөл, мэдээлэлд тулгуурлан нэгтгэн дүгнэх, задлан шинжилснээр оновчтой шийдвэр гаргах, практик ур чадварыг эзэмшүүлэх

Орчин цагийн тээврийн салбарын онцлог, тээврийн логистикийн талаар онолын болон практик мэдлэг чадвар эзэмшүүлэх

Аливаа байгууллагыг үр ашигтай удирдан зохион байгуулахад менежментийн нэгдсэн тогтолцоо, процессын удирдлага, чанар  стратегийн түвшинд шийдвэр гаргах мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх

Хариуцлага, мэргэжлийн ёс зүйтэй багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай менежментийн  ухааны мэргэжилтэн   бэлтгэх.

instructor

instructor

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4