ВАГОН, ВАГОНЫ АЖ АХУЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөтөлбөрийн нэр: Вагон, вагоны аж ахуй
Хөтөлбөрийн индекс: 071607 Сургалт явуулах хэлбэр: Өдрийн
Хөтөлбөрийг хариуцах салбарын нэр: Мэргэжлийн салбар
Хөтөлбөрийн зорилго:
Вагоны найдвартай ажиллагааг ханган ажиллах мэдлэг, ур чадвар бүхий зөв хандлагатай, инновацид суурилсан техник технологийг бүтээгч, үйлдвэрлэл, үйлчилгээг оновчтой удирдан зохион байгуулах чадвартай, бүтээлч инженер бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилт:
- Математик, байгалийн ухааны суурь мэдлэг, инженерийн суурь мэдлэг олгоно.
- Вагоны засвар-үйлдвэрлэлийн газрыг төсөллөх, вагоны найдвартай ажиллагааг хангах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүйг эзэмшүүлнэ.
- Бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлнэ.
- Үйлдвэрлэл, нийгмийн хүрээний бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлж шийдвэр гаргах, зохион байгуулах чадвартай, салбарын цаашдын тогвортой хөгжилд хувь нэмрээ оруулах чадамжийг бий болгоно
Вгоны аж ахуйн мэргэжлээр сургалт явуулж ирсэн туршлага:
- 1953-1954 оны хичээлийн жилээс вагоны техникчдийн бэлтгэх;
- 1956-1957 оны хичээлийн жилээс эхлэн вагон үзэгчийн курс нээсэн;
- 1991 оноос Төмөр замын коллеж болж, вагоны техникчдыг бэлтгэсэн;
- 1995-1996 оны хичээлийн жилээс эхлэн тэнхмийн бүтэц зохион байгуулалтаар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн;
- 2001 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дээд боловсролын байгууллагын 1 дэх шатны магадланд амжилттай итгэмжлэгдсэн;.
- 2003 онд Сургалтын кредит системд анх шилжсэн;
- 2004 онд Төмөр замын дээд сургууль болж, вагоны дэд инженер;
- 2006 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дээд боловсролын байгууллагын 2 дахь шатны магадланд амжилттай итгэмжлэгдэв;
- Монгол Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ Нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэр, УБТЗ-ын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А-58 тоот тушаал, БСШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/96 тоот тушаалын дагуу Төмөр замын дээд сургууль болон өөрчлөгдсөн.
- 2018 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дээд боловсролын байгууллагын 3 дахь шатны магадланд ВАА-н хөтөлбөрийг магадлуулсан;
- 2019 онд Хөтөлбөрийн магадлангаар орж 5 жилээр сургалт явуулах эрхээ авсан.
Монгол Улсад төмөр замын тээвэр эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд орчин үеийн ачаа, зорчигчийн вагонуудыг ашиглах, мөн эвдрэл, гэмтлийг богино хугацаанд оношлох, засварлах, техникийн үйлчилгээг хийх, вагоны аж ахуйн ажлыг оновчтой зохион байгуулах өндөр мэдлэг, чадвартай үндэсний боловсон хүчнийг бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бэлтгэдэг.
Вагоны инженер бэлтгэх сургалтыг орчин үеийн түвшинд хүргэж, гадаадын болон дотоодын ижил төстэй их дээд сургуулиудын сургалтын шинэ технологуудыг нэвтрүүлж, өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна.