Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

courses

    Төмөр замын барилга, зам, замын аж ахуй

Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн  зорилго:

Төмөр замын машин, тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хянах, гарч болзошгүй  эрсдэлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй, аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, технологийн процесст үүсэх гэмтэл саатлыг шийдэх, судалгаа хийх, удирдан зохион байгуулах чадвартай инженерийн чиглэлээр дадлагажсан байна.

Хөтөлбөрийн  зорилт: Тус хөтөлбөрийн сургалтын зорилгыг дараах зорилтуудаар хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн мэргэжлийн хөтөлбөрийн  сургалтын үйлчилгээ, судалгаа шинжилгээний механизмийг бүрдүүлэх.
  • Төмөр замын тээврийн салбарын  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц, өрсөлдөх чадвар бүхий  хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх
  • Хөтөлбөрийн сургалтын  хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, хөтөлбөрийн сургалт олон  хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэн, мэдлэгт тулгуурласан эрдэм шинжилгээ, зохион бүтээх таатай орчин бий болгох

Хөтөлбөрийн  сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, арга зүйг боловсруулан төмөр замын  харгуйг шинээр барих болон их, дунд өргөлтийн засварын ажлын технологийн процессын механикжуулалт ба автоматжуулалт, машин тоног төхөөрөмжүүдийг ашиглан төмөр замын харгуйн засвар үйлчилгээ, засварын технологи зэргийг цогц байдлаар  эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх

 

Ажиллах ажлын байр

Замын аж ахуйн албаны хэмжээнд  6 замын анги, 1 зам засварын машинт станцад төмөр зам шинээр барих, засварлах зэрэг ажил гүйцэтгэнэ.

  • Замчин
  • Замын бригдын дарга
  • Замын мастер
  • Замын инженер
  • Гүүр хоолойн инженер
  • Уулзваргүй замын инженер
  • Замын ангийн дарга
  • Зам хэмжигч вагоны дарга
  • Сэв шалгах вагоны дарга
  • Өөрөө явагч ДГКу дрезины машинч, туслах машинч
  •  Өөрөө явагч тавцант вагон МПД механик
  • Зам тавигч, хуулагчУК краны кранист, машинч
  • Зам өргөн чигжих, чиг залах, тэгшитгэх хагас автомат ажиллагаатай ВПР, ВПРС машины ахлах инженер, цахилгааны инженер, механик инженер, машинч
  • Зам өргөн чигжих, чиг залах, тэгшитгэх ВПО -3-3000, ВПО-3000 машины механик инженер
1 / 6
2 / 6
3 / 6
4 / 6
5 / 6
6 / 6