Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

courses

    Цахилгаан хангамж

Зорилго:

Цахилгаан хангамжийн системийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хийх, инженерийн төсөл тооцоо, туршилт судалгаа хийх, үйлдвэрлэл үйлчилгээг удирдан зохион байгуулах, хөгжүүлэх мэдлэг, чадвартай, харилцааны өндөр соёлтой, орчин үеийн шаардлагыг  хангасан, өрсөлдөх ба хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилт:

  • Хувь хүнийг бүтээлч, нийгмийн хариуцлагатай, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, ёс зүйтэй хувь хүн болгож төлөвшүүлэх
  • Байгалийн ба нийгмийн шинжлэх ухааны болон инженерийн суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлсэн байх
  • Ахисан түвшний инженерийн мэдлэг олгож, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, тодорхой асуудлаар судалгаа шинжилгээ, төсөл тооцоо хийх арга зүйг хэрэглэх чадвар эзэмшүүлэх
  • Үйлдвэрлэлийн ба нийгмийн салбарт инженер техникийн асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх, хөгжүүлэх, удирдах, төлөвлөх, зохион байгуулах, чадвартай орчин үеийн мэргэжилтэн бэлтгэх
1 / 8
2 / 8
3 / 8
4 / 8
5 / 8
6 / 8
7 / 8
8 / 8