Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

"Аз жаргалтай өглөө" өглөөний уулзалт зохион байгууллаа

  • 2024-04-03
"Аз жаргалтай өглөө" өглөөний уулзалт зохион байгууллаа
Өглөөний уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Алтанхуяг, Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн, Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох нар урилгаар оролцож, эрч хүчээр дүүрэн гэгээн өглөөг хамтдаа угтаж, нэгэн сайхан дурсамжийг бүтээлээ.
ТЗДС-ийн ҮЭ-ийн хорооны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, ҮЭ-ийн хорооны сонгуульт үүргийг амжилттай хэрэгжүүлсэн багш, ажилтнуудад шагнал гардууллаа.
МҮЭ-ийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр багш Л.Энхтуяа, МҮЭ-ийн холбооны "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр багш Л.Бямбасүрэн, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны "Хүндэт үнэмлэх"-ээр жижүүр Д.Уранчимэг, "Баярын бичиг"-ээр багш Ю.Сарантуяа, Ц.Хувьзаяа нарыг шагнасан юм.