Утас
+976-21-242264


Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Оюуны өмч, Төмөр замын инновац-2024" өдөрлөг”-ийг өнөөдөр "УБТЗ" ХНН-ээс зохион байгууллаа.
“УБТЗ” ХНН нь байгууллага, хамт олон, ажилтнуудынхаа бүтээлч санаачилгыг өрнүүлэх, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2017 оноос эхлэн “Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УБТЗ-ын хэмжээнд “Оюуны өмч, Инновацийн үйл ажиллагааны өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Оюуны өмчийн газартай 11 дэх жилдээ хамтран зохион байгуулж байгаа өдөрлөгийн үеэр оюуны өмчийн талаар мэдээлэл хүргэх, “Шинийг санаачлагч, Шилдэг зохион бүтээгч”-ийн шагнал гардуулдаг уламжлалтай юм.