Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ТӨМӨР ЗАМЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

  • 2025-06-20
Эрхэм хүндэт төмөр замчид аа,
Хүндэт төгсөгчид, хамт олон, оюутан сурагчид аа
Монгол улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөнөөс хойш 72 жилийн хугацаанд төмөр замын мэргэжилтэй ажилтан, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж ирсэн “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын дээд сургууль нь Монгол Улсын Боловсролын сайдын 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/313 тоот тушаалаар Мэргэжлийн их сургуулийн ангилалд дэвшиж, “Төмөр замын их сургууль” болон өргөжин хөгжиж буй энэ түүхэн мөчид чин сэтгэлийн халуун баяр хүргэж, мэндчилье.
Тус сургуулийн нэр хүндийг өсгөж хөгжлийг нь тууштай дэмжсэн Монгол улсын их хурал, засгийн газрын гишүүн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, энэ түүхэн үйл явцыг бодитоор хэрэгжихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан УБТЗ ХНН ийн Х.Хэрлэн даргатай удирдлагын баг хамт олон, оновчтой бөгөөд алсын хараатай шийдвэр гаргаж хөтлөн чиглүүлсэн М.Цогт даргатай удирдах зөвлөл болон эрдмийн зөвлөлийн нийт гишүүд, тус сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Энэ бол зөвхөн нэрийн өөрчлөлт бус чанарын шинэ шат, хөгжил дэвшлийн томоохон алхам юм.
Цаашид төмөр замын төдийгүй тээврийн салбарын эрдэм шинжилгээ, инновацын төв болон төлөвших, багш, оюутны хөгжлийг дэмжих, олон улсын түншлэлээ өргөтгөх, чанартай боловсрол олгох эрхэм зорилгынхоо төлөө тууштай, хоёргүй сэтгэлээр ажиллах болно.
Төмөр замын их сургуулийн ректор, техникийн ухааны доктор (Ph.D)
Сандагийн Галбадрах