Төмөр замын их сургуулийн хичээлийн шинэ жилийн ёслолын ажиллагааг нээж ТЗИС-ийн захирал С.Галбадрах, ПТК-ийн захирал Ё.Бямбатогтох нар үг хэлэв.
Мөн “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Төмөр замын дээд сургууль зэрэглэл ахиж Их сургууль болсонтой холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш, оюутнуудад баяр хүргэж ажлын болон сурлагын өндөр амжилт хүсээд “Оюутны отряд-2025”-д хамрагдсан болон тэтгэлгийн болзол хангасан оюутнуудад батламжийг гардуулав.
Төмөр замын их сургуулийн хичээлийн жилийн нээлтэд ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Ивахин, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогт, нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж болон замын зарим албадын дарга нар, Улаанбаатар дахь “Русский Дом”-ын дэд тэргүүн нар оролцов.