Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД ХӨХ ХОТЫН МУЗЕЙ, БУГАТЫН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ҮЗЭЖ ТАНИЛЦЛАА.

  • 2025-08-27
“Улаанбаатар төмөр зам“ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төмөр замын их сургууль болон БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллеж хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний хүрээнд Суурь бүтцийн тэнхимийн эрхлэгч, Ш хөтөлбөрийн багийн ахлагч Т.Төгсжаргал, Т хөтөлбөрийн багийн ахлагч, ахлах багш Б.Мягмар, Байгалийн ухаан, инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Ма.Бямбасүрэн нар Төмөр замын их сургуулийн мэргэжлийн 7 хөтөлбөрийн 15 оюутнуудын хамт 2025 оны 06 сарын 20-ноос 2025 оны 06 сарын 30-ны хооронд Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежид нөхөрсөг айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд оюутнууд Хөххотын төмөр замын дадлагын бааз, Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежийн Тээврийн тэнхим, Хөдлөх бүрэлдэхүүний тэнхим, Цахилгаан хангамж, Замын тэнхимүүдийн сургалтын орчин, лабораторийн бааз, ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмж, программ хангамж, виртуаль лабораторийн орчинтой танилцсан бөгөөд Бугат хотын музей, үзэсгэлэнгийн танхим, Бугат хотын шинжлэх ухаан технологийн музей, Хөх хотын музей, Бугатын төмөрлөгийн үйлдвэр, Эрчим хүчний үйлдвэрийг үзэж танилцлаа.
2025.06.27-нд Бугатын Төмөр замын мэргэжил, технологийн коллежийн төгсөлтийн баярт Ш3 ангийн Э.Баттулга, Д2 ангийн Б.Очирпүрэв нар ая дууны мэндчилгээ хүргэлээ.
Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань Бугат хотын Төмөр замын мэргэжил технологийн коллежийн талаар сэтгэгдэл өндөр, тус сургуулийн багш, оюутнуудаас тэргүүн туршлага судалж, цаашдын сургалт, судалгааны ажлын чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн үр өгөөжтэй сайхан хөтөлбөр боллоо.