Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ОРОСЫН НЭРТ ДИПЛОМАТЧ, ДОРНО СУДЛААЧ И.Я.КОРОСТОВЕЦЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

  • 2025-08-26
Оросын нэрт дипломатч, дорно судлаач И.Я.Коростовецын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2025 оны 8 сарын 25-ны өдөр Төмөр замын их сургуулийн Нийгмийн хөгжил, гадаад харилцаа хариуцсан дэд захирал А.Батсайхан, орос хэлний багш Х.Оксана, механикийн багш Ч.Нямбаяр нар "Русский дом в Улан-Баторе" байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Оросын улсын хоорондын дипломат харилцаа тогтоож хөгжүүлсэн Оросын нэрт дипломатч, дорно судлаач И.Я.Коростовецын хөшөөнд цэцэг өргөх ёслол байв. Ёслолын үеэр дэд захирал А.Батсайхан энэхүү агуу дипломатчийн талаар мэдээлэл хүргэсэн байна.