Төмөр замын их сургуулийн захирал С.Галбадрах, Гадаад харилцаа, нийгмийн хөгжил хариуцсан дэд захирал А.Батсайхан нар ОХУ-ын Тээврийн их сургууль (РУТ/МИИТ)-ийн “Барилгын материал ба технологи” тэнхимийн эрхлэгч Кудрявцева В.Д., Олон улсын хамтын ажиллагааны газрын гадаадын оюутнуудтай ажиллах хэлтсийн эрхлэгч Федорова Ю.В. нартай 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд тус сургуулийн бакалавр болон магистрын сургалтын хөтөлбөрүүдийн шинэчлэлт, магистрын түвшний оюутнуудын судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
ОХУ-ын Тээврийн их сургууль (РУТ/МИИТ) нь тус улсын тээврийн салбарын тэргүүлэх их сургууль бөгөөд нийт 1,930 гаруй багш, ажилтан, 29,000 орчим оюутантай, манай сургуулийн хамтын ажиллагаатай ууган их сургууль билээ.