Галт тэрэг болон сэлгээний хөдөлгөөний удирдлага, хяналтын талаарх "Автоматик телемеханикийн систем дэлхийд ба Монголын төмөр замуудад" номын нээлт Зам тээврийн яамны "Хөсөг" танхимд 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Номын нээлтэд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон "УБТЗ" ХНН-ийн удирдлагууд, номын зохиогчид, бусад албаныхан ороцлоо. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн бөгөөд нээлтийн үеэр Төмөр замын их сургууль, Политехник коллежид номын дээжээс гардуулж, төмөр замын мэргэжилтэн бэлтгэх ажил үйлсэд амжилт хүслээ. Төмөр замын автоматик ба телемеханик холбоо мэргэжлийн үндсэн сурах бичиг болох номыг эрхлэн гаргасан эрдэмтэн багш, зохиогч нартаа талархал илэрхийлье. Номын цагаан буян арвижих болтугай.
Зөвлөх: Д.Бойдриг /Техникийн шинжлэх ухааны доктор Ph.D/
Ерөнхий редактор: Г.Сэрээнэндорж /Монгол Улсын зөвлөх инженер/
Редактор: Б.Зоригтбаатар /Зөвлөх инженер/
Зохиогчид:
Г.Вандандагва /Монгол Улсын гавьяат тээвэрчин, зөвлөх инженер/
Т.Батцэнгэл /МУ-ын ХХ-ны зөвлөх инженер/
Н.Адьяа /МУ-ын мэргэшсэн инженер, магистр/
Г.Цогцэцэг /ДТХ-ны инженер, магистр/
Д.Ганчимэг /ТЗИС-ийн ахмад багш, техникийн ухааны магистр/
Х.Оюунмаа /МУ-ын зөвлөх инженер,магистр/
Б.Энхдалай /Радио холбооны инженер/
Л.Гунгаажанцан /Төмөр замын мэргэшсэн инженер/