Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

"ХҮНИЙ НӨӨЦИЙН БА СУДАЛГААНЫ МЕНЕЖМЕНТ-БҮС НУТГИЙН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭНИЙ ИНТЕГРАЦ" СЭДЭВТ ОУЭШХ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2025-10-30
Төмөр замын их сургууль "Хүний нөөцийн ба судалгааны менежмент-Бүс нутгийн тээврийн сүлжээний интеграц" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар болон "Нэг бүс, нэг зам" олон улсын судалгааны академитай хамтран 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж “УБТЗ” ХНН-ийн удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогт, Төмөр замын их сургуулийн “Хүндэт профессор”, Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Төмөр замын их сургуулийн захирал, техникийн ухааны доктор (Ph.D) С.Галбадрах нар үг хэллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, "Таван толгой төмөр зам" ХХК, "Монголиан транс лайн" ХХК болон гадаадын 4 улсын эрдэмтэд, дотоодын төмөр замын сургуулийн эрдэмтэн судлаачид, ахисан түвшний суралцад оролцож, илтгэл хэлэлцүүлэв.