Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

“ХИЙМЭЛ ОЮУНЫ ПЛАТФОРМ АШИГЛАН ШУ-Ы ӨГҮҮЛЭЛ ХАЙХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

  • 2025-10-27
ТЗИС нь багш нарынхаа судалгааны чадамжийг тасралтгүй хөгжүүлэх зорилтын хүрээнд “Багшийн хөгжил” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд доктор (PhD) Г.Өлзийжаргалыг урьж, “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх ухааны өгүүлэл хайх” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулав.
Сургалтад ТЗИС-ийн багш нар идэвхтэй хамрагдаж, дижитал эрин үеийн судалгааны арга барилд суралцан, хиймэл оюуныг судалгаанд ёс зүйтэй бөгөөд үр дүнтэйгээр ашиглах талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлууллаа. Мөн шинжлэх ухааны эх сурвалжийг хайх, шүүх, боловсруулах ур чадвараа дээшлүүллээ.