ТЗИС, ПТК-ийн 1 дүгээр курсийн оюутнуудад Үйлдвэрчний эвлэлийн үүсэл хөгжил, зорилго, гишүүнчлэл, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар ойлголт өгөх, хүний эрхийн талаарх суурь ойлголтыг гүнзгийрүүлэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын байр суурийг хүндэтгэх, нийгмийн оролцоог дэмжих ур чадварыг хөгжүүлэх зорилгоор МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооноос "Үйлдвэрчний эвлэл ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг модератороор оролцож, "Үйлдвэрчний эвлэл ба хүний эрх" сэдвээр мэдээлэл өгсөн юм.