Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ОХУ-Д ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 2025-12-05
ОХУ-ны найман хотын төмөр замын сургуулиас сонгож 100 хувийн тэтгэлгээр суралцах талаар мэдээлэл өгөх уулзалтыг "УБТЗ" ХНН-ийн Хүний нөөцийн алба, Төмөр замын их сургууль, Политехник коллежоос хамтран зохион байгууллаа. Уулзалтад "УБТЗ" ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогт, Хүний нөөцийн алба, "Русский дом Россотрулничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл, ТЗИС, ПТК-ийн удирдлагууд оролцож танилцуулга мэдээлэл хийлээ.
ОХУ-ын 8 хотоос сонгож, төмөр замын мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцах 80 квот олгогдож байгаа бөгөөд энэхүү тэтгэлэгт хэрхэн хамрагдах зөвлөмж мэдээллийг хүргэсэн юм. Уулзалтад ТЗИС, ПТК-ийн 1-2 дугаар курсийн оюутнууд танхимаар оролцсон бол "УБТЗ" ХНН-ийн ажилтнууд болон төмөр замын чиглүүлэх сургалттай сургуулиудын удирдлагууд, багш, эцэг эх, сурагчийн төлөөлөл 300 орчим хүн онлайнаар оролцож, ОХУ-д хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаарх мэдээллийг авлаа.