Утас
+976-21-242264
Төмөр замын их сургуулийн захирал С.Галбадрах, “Opennet” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Банзрагчгарав нар үнэ төлбөргүй, утасгүй, 5G интернэт сүлжээг нэвтрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд WIFI ашиглахад шаардлагатай төхөөрөмж үнэ төлбөргүй нийлүүлэх бөгөөд интернэт сүлжээ болон төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах техник үйлчилгээ үзүүлнэ. Мөн сургуулийн орчинд хориглосон зохисгүй контент байрлуулахгүй байх талаар хяналт тавих юм.


