Утас
+976-21-242264
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран ТЗИС-ийн оюутнуудад "Өөрчлөлтийг өөрөөсөө" сэдэвт сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Сургалтыг “Хамтдаа” төв ТББ-ын тэргүүн, бэлгийн цогц боловсролын үндэсний эксперт, нийгмийн ажлын магистр, сэтгэл судлалын докторант, МУБИС-ийн НААЗТ багш, Жендэрийн үндэсний хорооны үндэсний сургагч багш, эртэч монгол сургагч багш, IGENETICS төвийн ахлах ментор зөвлөх Ш.Галбадрах удирдан явууллаа. Тус цуврал сургалтаар оюутнуудад гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг, ур чадвар, хандлага, үнэт зүйл төлөвшүүлэх зорилготой юм.



