Утас
+976-21-242264
ТЗИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын диплом хамгаалалт, улсын шалгалт эхэллээ. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр диплом хамгаалалт, улсын шалгалт төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөрөөр эхэллээ. Энэ үеэр “УБТЗ” ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогт нээлтийн үг хэлсэн юм. Арга хэмжээнд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга Ч.Отгонбат болон ТЗИС-ийн удирдлагууд, багш нар оролцлоо. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын диплом хамгаалалт, улсын шалгалтад 8 мэргэжлийн 95 оюутан оролцоно.



