Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ТЗИС-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

  • 2026-01-15

Төмөр замын их сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит олон төрөлт спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Спортын 8 төрөлд ТЗИС-ийн багш, ажилтнууд ур чадвараа өрсөлдсөнөөс багийн дүнгээр НЭГДҮГЭЭР байрт Байгалийн ухаан, инженерчлэлийн тэнхим, ХОЁРДУГААР байрт Сургалтын бодлого зохицуулалтын алба, Оюутны үйлчилгээний хэсэг, ХАБЭА-н сургалтын төвийн баг, ГУРАВДУГААР байрт Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн баг тамирчид шалгарав.