Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

МТЗ-ЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙН ЭЗДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ.

  • 2026-01-28
МТЗ-чдын ҮЭХ-ны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Батламж гардуулах арга хэмжээг нээж Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Х.Тулга үг хэлэн, оюутнуудад сурлагын амжилт хүсээд цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Энэ удаагийн тэтгэлгийн эздээр:
-Автоматик ба телемеханик, холбоо хөтөлбөрийн 4 дүгээр дамжааны оюутан Б.Ганцоож
-Автоматик ба телемеханик, холбоо хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан Э.Ялалт
-Автоматик ба телемеханик, холбоо хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан Х.Баясгалан нар тус тус шалгарч, 15 кредит цагийн сургалтын хөнгөлөлт эдлэх батламжаа гардаж авсан юм.