Утас
+976-21-242264
Төмөр замын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтийн арга хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Энэ удаагийн намрын "Төгсөлтийн баяр"-т төмөр замын тээврийн удирдлга, зохион байгуулалт мэргэжлээр-34, зүтгүүрийн аж ахуй мэргэжлээр-12, вагоны аж ахуй мэргэжлээр-18, төмөр замын барилга, зам, замын аж ахуй мэргэжлээр-18, төмөр замын цахилгаан холбоо, телемеханик мэргэжлээр-6, цахилгаан хангамж мэргэжлээр-3, логистик менежмент мэргэжлээр-2, төмөр замын машин ашиглалт мэргэжлээр-1 оюутан тус тус төгсөж, диплом, энгэрийн тэмдгээ гардлаа. Энэ үеэр "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Төмөр замын их сургуулийн захирал асан Д.Будхүү нарт Төмөр замын их сургуулийн "Хүндэт профессор" цол олгосон юм.




