“Дээд боловсролын хөгжил, хэрэглээний хэл шинжлэл” сэдэвт судалгааны семинар зохион байгуулагдлаа. Тус семинараар багш, судлаачид сургалтын арга зүй, хөтөлбөрийн үнэлгээ, суралцахуйн үр дүн, оюутны хөгжил болон боловсролын менежментийн чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж харилцан туршлага солилцов.
Нийт 10 илтгэл хэлэлцүүлэгдэж, оролцогчид дээд боловсролын чанарыг сайжруулах, судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү семинар нь эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, багш нарын судалгааны чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Багш нарынхаа цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.