“Тээврийн коридор, логистик ба олон улсын болон үндэсний төмөр замын бодлого, стандартчилал” судалгааны семинар амжилттай зохион байгуулагдлаа. Багш, судлаачид олон улсын тээврийн коридор, Улаанбаатар хотод ачаа тээврийн төрөлжсөн логистикийн төв байгуулах, аюултай ачааг тээвэрлэх ADR-т Монгол Улс хэрхэн нэгдэх, агуулахын үйл ажиллагаанд "Яг цагт нь систем"- ийг хэрэгжүүлснээр вагон эргэлтийг хурдасгах боломж, "УБТЗ" ХНН-ийн салбарын хөрөнгө оруулалт, бодлогын талаарх судалгааны ажлуудаа хэлэлцүүлж, асуулт хариулт өрнөсөн хэлэлцүүлэг боллоо. Мөн ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын харьяа бүх шатны сургуулиудад зочлон, туршлага судалсан тухай сонирхолтой танилцуулга хийлээ.
Багш нарынхаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.