Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

Төмөр замын дээд сургууль, УБТЗ-ын Политехник коллежийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт

  • 2024-09-02

 Нээлтэд “УБТЗ” ХНН-ийн удирдлага, алба хэлтэс, нэгжийн дарга нар, ТЗДС, ПТК-ийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, оюутнууд оролцсон юм. ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн нээлтийн эхэнд "2024-2025 оны хичээлийн жил Төмөр замын сургалтын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил, дэвшлийн жил байх болно” гэдгийг онцоллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Замын хоёрдугаар ангийн дарга Д.Алтангэрэл, Зорчигч тээврийн албаны орлогч дарга С.Бат-Эрдэнэ, Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Т.Болдоо нар өнгөрөгч зун оюутан отрядад бусдыгаа манлайлан, сайн ажилласан оюутнуудыг шагнаж, урамшуулав. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ТЗДС-ийн хүндэт профессор Р.Раш ТЗДС-д шинээр элссэн оюутнуудад удиртгал лекц хичээл орж, УБТЗ-ын архивын ховор гэрэл зургуудаар “Төмөр замын түүхэн хөгжил” үзэсгэлэн гаргаж, оюутнуудад тайлбарлаж өглөө. Маркетингийн алба шинэ элсэгч нарт зориулсан "Амжилт бол сонголт" Көүч, Лаб сургалтын байгууллагыг Үүсгэн байгуулагч, Мастер сургагч багш Э.Чинзориг лекц тавьсан юм.