Утас
+976-21-242264


ТЗДС-ийн "Төмөр замын барилга, зам, замын машины тэнхим"-ийн багш нар, П-1, СПМ-1, П-2, П-3, СПМ-4 ангийн нийт оюутнууд УБТЗ-ын Замын албатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу энэ сарын 23-нд Замын II ангийн 10 дугаар хэсгийн 460, 461 км-т хийгдэж буй замын их засварын ажлын үйл явц, зохион байгуулалт, машин техникийн үйл ажиллагаатай танилцлаа. Оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулах, ажил удирдагч болон ИТА нарын зөвлөгөө зөвлөмжийг оюутнууд сонсох, мэдлэгээ бататгах ач холбогдолтой байсан юм. Тэнхимийн зүгээс энэ жил шинээр элсэн суралцаж буй П-1 болон СПМ-1 ангийн оюутнуудад мэргэжлийн болон сургалтын чиглүүлэх арга хэмжээг давхар зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж оролцсон ТЗДС-ийн захиргаа, Замын алба, Замын II ангийн удирдлага, ИТА, тэнхимийн багш нар, идэвхи санаачлагатай оролцсон оюутнууддаа баярлалаа.