

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн харьяа ТЗДС, ПТК, Хүүхдийн сектор, Нийслэлийн ерөнхий боловсролын 51, 73 дугаар сургуулийн багш нарын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, сургалт эрдэм шинжилгээ, судалгаа болон сурган хүмүүжүүлэх шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх "Эрдмийн түлхүүр" уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.
“Эрдмийн түлхүүр” уралдааны “СУДЛААЧ БАГШ”-аар Төмөр замын дээд сургуулийн орос хэлний багш Б.Баяржаргал, “ШИЛДЭГ ТЭНХИМ”-ээр Төмөр замын дээд сургуулийн З.Отгонзул эрхлэгчтэй Дохиолол холбоо эрчим хүчний тэнхим шалгарлаа.