Утас
+976-21-242264


Олон улсад жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь долоо хоногт зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэгтэй холбогдуулан “Түр зогс – Бүү яар” уриатайгаар зохион байгуулагдсан, төмөр замын гарам, аюултай бүсэд гарч буй эрсдэлийн талаар олон нийтэд сурталчлан таниулах “Хичээх өдөр – 2024” нөлөөллийн арга хэмжээнд ТЗДС, ПТК – ийн багш оюутнуудын төлөөлөл 407-р километрийн гарам дээр иргэд жолооч нарт сурталчилгааны материал тарааж, төмөр замын аюултай бүсэд гарч буй эрсдэлийн талаар иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.