Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ТЗДС-ийн нийт 14 багш ажилчид замын үүд өртөө, шилжүүлэн ачих анги, тээвэр логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа

  • 2025-01-23

 

Төмөр замын дээд сургууль нь 2025 оныг “Багшийн хөгжлийг дэмжих, багш, ажилтнуудыг чадавхжуулах жил”  болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд багш нарын мэргэжлийн мэдлэг чадварыг сайжруулах, үйлдвэрлэлд суурилсан сургалт явуулах, аж ахуйн нэгж сургалтын байгууллагын холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудал болон эрсдэлийг бууруулах зорилгоор МТЗ-чдын ҮЭ холбоо, ТЗДС-ийн захиргаа, ТЗДС-ийн ҮЭ хороо хамтран тухайн туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулж дараах үр дүнд хүрэв.

1.Оролцогч талууд болох ажил олгогч, төгсөгчид ТЗДС-ийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг бөглөн, шуудангаар илгээх ба Төмөр замын дээр сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад тэдний санал зөвлөмжийг тусган ажиллахаар тохиров.

2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  шилжүүлэн ачих ангийн ачилт буулгалтын ажлын технологи, хөдөлмөрийн нөхцөл байдалтай танилцан, ажилчдын хөдөлмөрийг        хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийн талаар шинэ техник технологийг боловсруулах мэдлэг ойлголттой болсон.

3.Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг үр өгөөжтэй зохион байгуулах, дадлагын хугацаанд амьдрах хугацаанд орон сууцаар хангах боломжийг судлах талаар ажил олгогч нартай санал солилцов.