



Төмөр замын дээд сургуулийн багш ажилтнууд 2024 оны 1-р сарын 24-нд хиймэл оюун ухааны технологийг сургалт, судалгаанд үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалтыг Л.Эрдэнэсайхан (Ph.D), Д.Хулан (MBA) нар удирдан явууллаа.
Сургалтын сэдвүүд AI-ийн үндэс ойлголт – Хиймэл оюун ухааны хэрэглээ, ач холбогдол, ChatGPT болон Claude.ai – AI платформуудыг сургалтад ашиглах арга, Өгөгдөл боловсруулах – AI ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, Онлайн хэрэгслүүд – Plickers, Gamma, Figma, Canva зэрэг AI-д суурилсан программууд, AI ба ёс зүй – Хиймэл оюун ухааныг ашиглахтай холбоотой ёс зүйн асуудлууд зэрэг агуулгаар зохион байгуулагдав.
Энэхүү сургалт нь багш, ажилчдад хиймэл оюун ухааныг ашиглах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхээс гадна, тэдний сургалт, судалгааны үйл ажиллагаанд шинэлэг арга барил нэвтрүүлэх чухал сургалт боллоо.