



Төмөр замын дээд сургууль нь 2025 оныг “Багшийн хөгжлийг дэмжих, багш ажилтнуудыг чадавхжуулах жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд “Багш хөгжлийн төлөвлөгөө-2025”-г боловсруулан хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөний хүрээнд ТЗДС-ийн багш нар 2025 оны 1-р сарын 6-13-ны өдрүүдэд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас зохион байгуулсан “MATLAB программ хангамж” сэдэвт 3 кредитийн мэргэжил дээшлүүлэх сургалтад амжилттай хамрагдлаа.
Сургалтын гол зорилго нь багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт болон судалгааны ажлын чадамжийг сайжруулах байв. Энэхүү сургалтад Вагон, вагоны аж ахуйн хөтөлбөрийн ахлах багш Т.Мөнхцэцэг, багш О.Уянга, багш М.Маралгуа, Төмөр замын автоматик ба телемеханик, холбооны хөтөлбөрийн ахлах багш Т.Төгсжаргал, Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйн хөтөлбөрийн багш А.Жаргалмөнх
нар амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа.
Энэхүү сургалт нь боловсролын салбарт шинэ арга зүйг нэвтрүүлэх, багш нарын технологийн мэдлэгийг сайжруулах, сургалт, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.